Санта энэ жил хүүхдүүдтэй цахимаар уулзана

Хуучирсан мэдээ: 2020.11.06-нд нийтлэгдсэн

Санта энэ жил хүүхдүүдтэй цахимаар уулзана

Санта энэ жил хүүхдүүдтэй цахимаар уулзана

Цар тахал хүн төрөлхтний амьдралын хэв маягийг орвонгоор нь өөрчилж байна. Дагаад Санта Клаус ч гэсэн өөрчлөгджээ. Нас дээр гарсан ч Санта өвөө орчин үеийн технологи руу шилжиж, энэ жил хүүхдүүдтэй цахимаар уулзан хүслийг нь сонсох гэнэ.

Сүүлийн үед Лондон тэргүүтэй том хотуудын хэд хэдэн дэлгүүрүүд олон жил уламжлан ирсэн уламжлалаа өөрчилж, энэ жил Санта өвөөг “авчирч” чадахгүй гэдгээ зарласан билээ. Энэ мэдээ зарим хүүхдүүд төдийгүй эцэг эхчүүдэд хүндээр тусч, сэтгэл гонсойлгоод байлаа. Гэхдээ технологи шинэ жилийг аварч, Санта өвөө алсаас хүүхдүүдтэй уулзах арга олжээ.

Ийнхүү Санта өвөөтэй уулзахыг хүссэн хэн ч гэсэн Santa’s Calling You сайтад нэвтэрч, зөвхөн Санта өвөөгөөс гадна хатагтай Клаус, элфүүдтэй ч гэсэн ярьж болохоор болсон аж.

Шинэ санаа одоогоор хүн хүч дутмаг байгаагаас болж хүн бүрт хүрч ажиллахад хүндрэлтэй байгаа аж. Гэхдээ дээрх дутагдлаа засахын тулд сайтын зүгээс Сантагийн дүрд тоглох хэдэн зуун хүний өргөдөл хүлээн авч, шалгаж байгаа гэнэ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж