Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн /МҮОНРТ/ уран бүтээлч, сэтгүүлчид байгууллагад нь олон жил бугшсан асуудлыг илчилж буйгаа өнөөдөр /2020.11.06/ мэдэгдэв. Тэд байгууллагынхаа шилэн данснаас олж авсан баримтуудад үндэслэн Гүйцэтгэх удирдлага, Үндэсний зөвлөлийг огцруулахыг шаардаж байгаа юм. Гэхдээ зөвхөн удирдлагуудыг огцруулснаар эл асуудал шийдэгдэхгүй тул Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын их хуралд өргөн барьж, хэлэлцэх шаардлагатай гэдгийг онцлов.
МҮОНТ ЯЛСАН НАМЫН ДУУ ХООЛОЙ, НАМ ЗАСГИЙН ГАР ХӨЛ БАЙЖ ИРСЭН. ОДОО ХАНГАЛТТАЙ
МУСГЗ Ш.ГҮРБАЗАР:
-Монголын үндэсний олон нийтийн радио телевизид 40 жил ажилласан. Хэдийгээр сүүлийн дөрвөн жил чөлөөт уран бүтээлчээрээ ажиллаж байгаа ч цаг үргэлж байгууллагадаа санаа зовсоор ирлээ. Өнөөдрийн яригдаж буй Үндэсний зөвлөлийг огцруулах асуудалд дуугарахаас өөр замгүй. Заавал ярих ёстой асуудал мөн. МҮОНТ хэдий хүртэл нам засгийн гар хөл болж явах юм. Үүний дарамт, шахалтыг биеэрээ мэдэрч, мэдэж явсан хүн нь би. “Та хариулахгүй байж болно” нэвтрүүлгээрээ нам, засгийн дарга нарт загнуулж, дарамтлуулж явлаа. Зарим үед урьсан зочноосоо болж ажлаасаа хөөгдөх дээрээ хүртэл тулж байсан үе бий. Нэвтрүүлэгт оролцох зочдыг дарга нар мэдэх ёстой мэт хандлага байсан. Үүнээс ч өмнө Монгол Улс
Ардчилсан нийгмийн тогтолцоо руу шилжих тэр хэцүү цаг үед хэвлэл мэдээллийн ууган байгууллага болох МҮОНРТ-д дарамт шахалт ирж байсан үе бий. Гэхдээ бид язгуур эрх ашгийнхаа төлөө бууж өгөөгүй, энэ хүртэл ирсэн юм. Үүргээ ч сайн гүйцэтгэсэн. Цаашид Монголын үндэсний олон нийтийн радио телевиз гурван сая иргэнийхээ өмнөөс дуугарах үе ирвэл яах вэ. Одоогийн нөхцөл байдлыг нь харахад иргэдийнхээ өмнөөс, тусгаар тогтнолынхоо төлөө дуугарч чадахгүй нь.
Хэрэв эрх баригч нам буруу зүйл хийж байвал яах юм. МҮОНТ хэдий болтол ялсан намын үгээр явах ёстой юм. Тэгвэл ард түмэн яагаад татвар хураамж өгдөг вэ гэхээр хэрэгтэй цагт, хэрэгтэй үед, хэрэгтэй мэдээллийг өгч байгаарай гэж ард түмэн биднийг санхүүжүүлдэг. Иймд, МҮОНТ-д анхаарал хандуулах ёстой, Олон нийтийн радио телевизийн тухай хуульд шинэлчлэлт хийх шаардлагатай. Тиймээс энэ асуудалд УИХ, Байнгын хороо онцгой анхаарч асуудлыг шийдэхгүй бол болохгүй гэлээ.
ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛӨӨС ГАДНА ОНРТ-ИЙН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛ ОРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ
МҮОНРТ-ийн ММ агентлагийн сэтгүүлч Б.ПҮРЭВ:
-Ялсан намын томилгоогоор ирсэн удирдлагууд биднийг маш их хавчин дарамталж, үгээрээ байлгахыг оролддог явдал хэрээс хэтэрсэн. Бид чадвар муутай Үндэсний зөвлөл, Захирлуудын зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж, шинэ захирлын томилгоог олон нийтэд нээлттэй байдлаар томилуулах шаардлагыг төрийн гурван өндөрлөгт хүргүүлсэн. Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтын зарыг нээлттэй зарладаг атлаа яг сонголт хийхдээ хаалттай явагддаг нь эргэлзээ төрүүлж байна.
Энэ бол зөвхөн удирдлага ажилтнуудын хоорондох үл ойлголцол, дотоод зөрчлийн асуудал биш гэдгийг тодотгоё. Өнөөдөр Олон нийтийн радио телевизийн тухай хуульд шинэчлэлт хийх шаардлага бидний өмнө тулгарч байна.
ЭРХ АШГИЙН ЗӨРЧИЛТЭЙ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДОЛООН ГИШҮҮНИЙГ ОГЦРОХЫГ ШААРДАВ
Уран бүтээлчдийн төлөөллүүд өнөөдрийн мэдэгдлээрээ дамжуулан Олон нийтийн радио телевизийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагатай хэмээн онцолсон юм. Мөн шилэн дансны мэдээлэлд эрх ашгийн зөрчилтэй Үндэсний зөвлөлийн долоон гишүүнийг дараах үндэслэлээр огцрохыг шаардаж байгаа аж. Тухайлбал,
- Зургаанжингийн Энхболд, Баастын Золбаяр, Хайдавын Чилаажав нар 2018 онд Үндэсний зөвлөлийн зарим гишүүд болон Захирлуудын зөвлөлийн гишүүдтай хамт явж, 2189563.4 төгрөгөөр “Ninja warrior” шоу, Робокон-Улаанбаатар олон улсын тэмцээнийг явуулахаар болсон. Гэвч үр дүнгүй муу контент болжсон тул Үндэсний зөвлөлд байх чадамжгүй гишүүн хэмээн үзэж байгаа аж.
- 2014 онд шашин, түүх, уламжлал, ёс заншил чиглэлээр Дэндэвийн Нямсамуу томилогдсон. Үндэсний зөвлөлийн хуралд биечлэн оролцсон 2019 оны тавдугаар сард нэг удаа, энэ оны нэгдүгээр сард хуралдсан хуралдаанд ИБУИНВУ-аас ирж нэг удаа тус тус биечлэн оролцсон. Энэ нь ОНРТ-ийн 26.1.5 дэх заалтыг зөрчиж, эргэн татагдах нөхцөлийг хангасан, /Үндэсний зөвлөлийн гишүүн нь 6 ба түүнээс дээш сар хуралдаа биечлэн оролцоогүй бол Хяналтын зөвлөлийн санал болгосноор эргүүнэ татна гэсний дагуу/
- 2014 онд томилогдсон Балдангийн Энхмандах гишүүн гадаад харилцааны чиглэлээс томилогдсон. 2018 онд гэр бүлийн хүнээ Вьетнам болон Туркменстан улс, БНХАУ-д хийсэн ОНРТ-ийн удирдлагын түвшний уулзалт, хурал зөвлөгөөнүүдэд гэр бүлийн хүнээ дагуулж, эрх мэдлээ урвуулан ашигласан. Эл үйлдэлд хариуцлага тооцох, 2017-2020 онд Үндэсний зөвлөлийн даргын ажлыг хариуцлагагүй маш муу ажилласан гэж дүгнэж байна хэмээжээ.
Эдгээр нь МҮОНТ-д олон жил бугшсан асуудлыг зөвхөн нэгээхэн хэсэг ба жилд төвлөрдөг төсөв мөнгөний зарцуулалтыг тайлан мэдээнд ил тод тусгах, Үндэсний зөвлөл, Гүйцэтгэх удирдлагыг олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулах ёстой гэх байр суурийг МҮОНТ-ийн Үйлдвэрчний эвлэл, уран бүтээлч, сэтгүүлчдийн төлөөлөл илэрхийлэв. Хэрэв энэ байдлыг өөрчлөхгүй бол МҮОНТ мөхлийн эрмэгт байна гэдгийг уран бүтээлч, сэтгүүлчид онцолсон билээ.
хүннү 2020-11-06 202.179.24.26
Та нар урагшгүй байна. Сайн котент хийж чадахгүй байна. Хүмүүсийг MNB-н өмнө уяж чадахгүй байна. Наад хуулиа шинэчилээч ээ. Ийм хуультай байж яаж шинэ контент хийх юм. Мөрөөдөөд хэрэггүй. Энэ хүмүүс захиралтайгаа хэл амаа олохгүй байж шинэчлэл яриад яах юм.Гэхдээ 4,5 жилийн өмнө нь МОНРТ одооных шиг байгаагүй шүү. Та бүхэн мэдэж байгаа. Энэ амжил та бүхнийх, хөөрөндөа хэрэлдэж байхын оронд хуулиа өөрчил, эсвэл төлбөрөө нэмэх, тэгэж байж сайн котент хийж чадна.
Зочин 2020-11-06 202.21.108.14
Яасан ч их хэл ам хэрүүл тэмцэлтэй муу инергитэй газар болчихсон юмбдээ
зочин 2020-11-06 66.181.161.94
Гүрбазар минь чи одоо ганц нэг шоу хөтөлж хэдэн зоос олоод эрүүл шиг явбал заяа чинь болсон шүү.
хэхэ 2020-11-06 66.181.186.112
Засгаас мөнгөө ав
хэхэ 2020-11-06 66.181.186.112
Төрөөс мөнгөө ав авч чадахгүй бол өөрсдийн бизнесээ хийгээд яв
зочин 2020-11-06 59.153.115.40
МҮОНРТ-ийн ҮЭ-ийн хороо нэрээр түрий барьж, өөрсдөө ажил хийдэггүй, ажил хийх гэж санаачилсныг нь буруутгаж, доош нь хийж явдаг, ямар ч удирдлага томилогдон ажиллахад жаахан харж байгаад л өөрсдийнх нь ажил хийдэггүй, мэдлэг боловсрол муутай нь илрээд ирэхээр дарга удирдлага руугаа ноцож, хамт олны дунд хагарал үүсгээд сурчихсан ийм хүмүүс олон байгаа юм шиг харагдаад байгаа юм даа. Иймэрхүү үл бүтэх хүмүүсээсээ салахгүй бол ямар ч бурхан энэ байгууллагад дарга болж очоод нэмэргүй л дээ.
Зочин 2020-11-06 202.9.46.201
Мөхөхгүй л дээ. Наад удирдлагаа бас хөгшин бугнуудаасаа салсан цагт л тв чинь гайгүй болох байх.
БӨӨ БАТАА 2020-11-06 84.247.48.38
ЗАСАГ ТӨРИЙН ТВ ЗАСАГ ТӨРИЙНХӨӨ ХИЙСЭН БҮТЭЭСНИЙГ ГАРГАХГҮЙ ХУВИЙН ТВ ШИГ МУУЛЖ ХАРАААГААД СУУЖ БАЙДАГ УЛС ДЭЛХИЙД ХАА БАЙНА. ТА НАР ШИГ ЖИЛД ЭЭ 1-2ХОН НЭВТРҮҮЛЭГ ХИЙЧИХЭЭД ЦАЛИН АВААД ГАВЬЯАТ АВДАГ ЦАГААНДАА ГАРСАН ИЧИХ БУЛЧИРХАЙГҮЙ ХҮН МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД Ч БАЙХГҮЙ, МОРЬ ЯРЬДАГ ЦАГААНДАЛАЙ БҮР ЦАГААНДАА ГАРСАН ӨӨР ТВ-Н ГАНПҮРЭВ ОЮУНБААТАР 2-Р МОРИО ТАЙЛБАРЛУУЛЧИХААД ОГТ ГАРДАГГҮЙ МЭТ ЖИШЭЭ ЗӨНДӨӨ ЦАГИЙН ХҮРДЭЭР ЖИЛДЭЭ 10ЦАГ МЭДЭЭ УНШААД ГАВЬЯАТ БАС ЦАЛИН АВДАГ НЭВТРҮҮЛЭГЧ ЭНЭ ТВ-Д БДГ
Зочин 2020-11-06 202.9.47.19
Радио телевиз бол хүмүүсийн оюун санаатай ажилладаг газар. Талхны үйлдвэрээс шал өөр. Иймд явуулын мэрэгжлийн бус хүмүүсийг удирдлагаар нь томилоод байвал яагаад ч явахгүй шүү дээ.
Зочин 2020-11-06 202.9.47.19
Хойшид МҮОНРТ-ийн үйл ажиллагааг сайжруулахын тулд дараах үйл ажиллагааг авч явуулах шаардлагатай . ҮҮНД:
1.МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар энэ чиглэлээр 10 -аас дээш жил ажилласан жинхэнэ мэрэгжлийн хүнийг олон түмний саналыг үндэслэн сонгон шалгаруулах.
2. МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн гишүүдийн 51-ээс дээш хувийг Радио телевизийн талаар мэрэгэшсэн мэрэгжлийн хүмүүсийг томилох.
3. МҮОНРТ-ийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах.
Зочин 2020-11-06 202.9.47.19
Хамгийн гол нь Радио ТВ-ийн талаар мэрэгжил мэдлэг муутай .Хувийн ашиг хонжоо харсан хулгайч луйварчдийг намын харьяалаар сонгосон нэртэй томилдог нь л өнгөрсөн 30 жилийн эмнэлэгт жүжиг байсан шүү дээ. Зарим дарга нар нь улаан цайм байшин барилга ,үндсэн хөрөгө, эд хогшилуудийг нь худалдчихаад мөнгийг нь аваад л явчихдаг байсан шүү дээ. Үндэсний зөвлөлд юм мэддэггүй мэрэгжлийн бус мануухайнууд тамилогдон ирцгээдэг байсан бөгөөд тэд илүү дутуу юм харж илбэ долбо гэхээс өөр юм хийдэггүй л байсан.
3очин 2020-11-06 66.181.161.81
Ганц байгаа үндэсний телевиз минь яаж орхивоо хөгшчүүдийн ганц хардаг тв шүүдээ арилжааны тв олон байгаа ч хөгшчүүд бид үндэсний тв-ээ л гэнэ
Nnn 2020-11-06 202.9.40.112
Gahai battsengel. Hunii nu a baihaas uur um hiij chadahgui gerlee nar holdooch.
Зочин 2020-11-06 202.126.90.94
Одоо энэ Энхмандах больсон нь дээр.Аль дивангарт авилгалын хэргээр шийтгүүлэх ёстой байсан.Нам нь бултуулаад элчин болгосон.АН-н 3нь Баттулга, Энхбаатар, Батчулуун нар шийтгүүлсэнийг мартаагүй байгаашдээ.
Зочин 2020-11-06 202.55.191.130
Ninj gej shimegchiig buulgasan ni zuv odoo toiron hureelegchdiig ni buulgah uldlee. hangalttai idsen huvalznuud
Зочин 2020-11-06 64.119.21.221
zuv ene zahiral huuhen neg l eotsgui emgen bsan yum hunii erh medehgui dan femnist kino , dald argaar olon niited surchilan dargantsar ni dan em huistei erchudig uzen yaddag , hurlin gazar bish heer gazar dan huuhnuudeere suuj uulztadaj yumaa yaridag iim l gazar bolson bsan
Болд 2020-11-06 122.201.24.48
Маш зов шуу дээ
Мөнхзул 2020-11-06 202.9.46.209
ОНТВ Даваабаяр гэж даргаасаа хойш бүр өөдлөхөө больжээ. Буцааж тавьбал зөв болно.
Зочин 2020-11-06 202.9.46.48
Даваабаяр хувийн тоглолт ихтэй Өөрийн пиза тахиагаа телевизд шахдаг байсан шүү дээ Харьцааны соёл муутай
Зочин 2020-11-06 172.58.143.125
Enhmandah bol ul buteh horchin shuudee! Ugaasaa
zochin 2020-11-06 122.201.22.122
Yurunhii dugnelteer esvel zoriudaar hunii ner hunded haldah chin buruu shuu. Gol n barimttai on tsagtai zuil bich. Enhmandah bol sots uyes udirdah alband baisan, odoonii ihenhi uls turchdiig suraggui baihiin namiin nuluutei bolovson huchin gehed harin ch ner tsever yavdag hun shuudee.Kazino bol ugaasaa todorhoi humuusiig zailuulah gej hiisen hereg shuudee.Uzeg belgend avsan ch gedeg biluu neg tiimerhuu…
Zocnin 2020-11-06 68.145.61.75
Tethewert garah nas no bolson olon ahmaduid ni irdaa gants 2 zaluucnuudaar bambai hiigeed turhiraad bgaa harahdana
dorj 2020-11-06 66.181.178.140
Enhmandah odoo zailaa
Зочин 2020-11-06 66.181.178.235
Эхнэрээ хүүхдээ дагуулж байгууллагын хуралд гадагш явах буруу
Зочин 2020-11-06 150.129.142.217
Дэмжиж байна
Зочин 2020-11-06 66.181.161.70
Зөв.
Зочин 2020-11-06 103.26.193.114
ДОЛООН ЗУУН ШИМЭГЧИД ТАТВАР ТӨЛӨГЧДЫН МӨНГӨН ДЭЭР ЯС БУЛААЛДСАН НОХОД ШИГ Л
ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2020-11-06 103.26.195.13
Та нарын яриад байгаа зүйл нэг л үнэмшилгүй байна. Яахаараа ОНРТ мөхөх гээд байгаа юм бүү мэд.Хэний зараалаар явж байгаа амьтан юм болдоо гэж нэг кинон дээр гардаг шиг та нар хэн нэгний зараалаар юм яриад байгаа биш биз.Японы NHK бол ОНТ-ийн загвар шүү. ОНТ бол бужигнуулаад, талцуулаад, улс орны тусгаар тогтнол гээд гадаад улс руу нулимаад байда,г нэг талыг барьдаг байгууллага биш Муу юм сэдээгүй биз???.
Одоо л зөв гольдрол руугаа 2020-11-06 66.181.179.56
Одоо л зөв гольдрол руугаа орох нь. Үндэсний телевиз гэж дандаа дарга нарын тухай өгүүлж байдаг, яг л 90 оны өмнөх "Үнэн" сонин шиг байдаг сан. Дээдсийн болохгүй хэргийн тухай бусад телевизээс л мэддэг байлаа шүү дээ
Зочин 2020-11-06 202.126.88.67
МОНГОЛЫН РАДИОГОО БИТГИЙ ХААГААРАЙ….ГУЙЯ….
Хайран мөнгө 2020-11-06 104.243.212.188
Сар бүр айл болгоноос ТВ-ийн хураамжийн 1,100 төгрөг, радиогийн хураамжийн 330 төгрөг хүчээр авдаг шал хэрэггүй байгууллага. Айлуудаас насан туршид нь мөнгө татдаг. Дан сохор, дүлий хүмүүс байдаг айлуудаас хүртэл ТВ, радиогийн мөнгө татдаг. Хүүхдүүддээ талх авч өгөх мөнгийг нь хурааж авдаг хэрэггүй байгууллага. Хайран мөнгө пиз-да.
Зочин 2020-11-06 202.21.109.46
гахай батцэнгэл байгаа бол хурдан зөйлууларай хүүхэн эргүүлэж архи уухас өөр ажилгүй гөлөг байсан хэвэрээ байхаа саяхан жоохон охин машиндаа суулгасан буудал руу орж гахай миний хөгшин одоо болиоо оюутан байхийн тэмбүүрэд тариулаж байсан одоо боль
Hh 2020-11-06 202.9.40.34
Neeree bugd l ichih heregtei
Чилаажав гэж хогийн гар 2020-11-06 192.82.75.44
Чилаажав зөвлөлд байхаар яаж хөгжих вэ ?? Хлгийн гар даа чилаажав нохой бол
Зочин 2020-11-06 202.131.227.42
Mohvol mohog l dee. Oor zunduu TV, radio bn
Зочин 2020-11-06 202.131.227.42
Tarhia aldsan mal aytai l baina
Зочин 2020-11-06 66.181.161.42
Ерөнхийлөгчийн сонгуульд зориулж Баттулгын хийж бгаа шоу л бна. Ялсан намын дарамтад бсан юм бол эртхэн дуугарч бхгүй үхсэн ацаа хийж бсан хогнууд вэ. Одоо зориг орсон л гэж битгий хэлээрэй. Ард нь Баттулга бгаа болоод хуцаж эхэлж бгаа юм.
Зочин 2020-11-06 58.109.221.157
Bugd haraat bus hyanaltgui anarhi baiya geh yum daa
Зочин 2020-11-06 103.26.195.127
ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДОЛООН ГИШҮҮНИЙГ ОГЦРУУЛАХ НЬ ЗӨВ. Ялангуяа хутгуур Энхмандахыг даруй зайлуулаагүй цагт байдал хэвээрээ байна.
Dhrh 2020-11-06 66.181.161.92
Bugdiit ni hallaae ttusvuu hem ee
зочин 2020-11-06 192.82.65.120
МҮОНРТ мөхлөө гээд яах билээ. Сүртэй гэдэг нь. Олон ТВ, радио байна.
Зочин 2020-11-06 202.126.90.146
Ноотой 700 хүн байнаадаа..
иргзн 2020-11-06 202.179.27.138
МҮОНРТ-ынхэн байсхийгээд л Томилогдож очсон Дарга нараа хэсэг хугацааны дараа Сольж хална Огцоруулна гэж Бослого тэмцэл гаргаж хэл хм болж байдаг, Эдний хамт олон Багаар ажиллах ямарч чадваргүй, Хуучинсаг сэтгэлгээгээр Залуусыгаа олон жил ажилласан Ахмад Уран бүтээлчид нь Буруу зүйлрүү Уриалан дуудаж Уран бүтээлийн тал дээр ямарч Өөрчлөлт шинжлэлт хийдэггүй энэ байдлаа болих хэрэгтэй,