Америкчууд дараагийн ерөнхийлөгч хэн болохыг мэдэхийн тулд тэсэн ядан хүлээж байхад Кентаки мужийн нэгэн тосгон дөрвөн хөлтэй, үсэрхэг шинэ хотын даргатай болсноо тэмдэглэж байна.
Раббит Хаш нэртэй тус тосгон ердөө 12 барилгатай, хэдхэн зуун хүн амтай гэнэ. Мөн тэд тосгоны даргаараа нохой сонгож байгаа нь анхны удаа биш гэнэ. Тосгон хэдийн 20 гаруй жил нохойгоор удирдуулжээ.
Уг тосгон хамгийн анх 1998 онд хотосгоны даргаараа нохой сонгосноос хойш өнөөг хүртэл өөр гурван ч нохойг тосгоны дарга болгожээ. Энэ удаагийн тосгоны дарга тав дахь нь аж.
Сонгууль энэ долоо хоногт болж, Уйлбур Бийст нэртэй франц бульдог түүхэндээ хамгийн олон 13143 санал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан байна.
Сонгуулийн үр дүнг тосгоны элчин сайд Лэйди Стоун хэмээх хар, цагаан зүстэй нохой цахимаар зарлаад, болсон үйл явдлыг энэ жилийн хамгийн чухал сонгууль хэмээн онцолжээ.
Гэвч шинэ албан тушаалаасаа үл хамааран Уйлбур тосгонд хууль тогтоох ямар ч шийдвэр гаргах үүрэггүй юм.
Тосгоны даргын сонгууль бол сонгууль гэхээсээ илүү хандив босгох үйл ажиллагаа юм. Сонгуульд өөр хотынхон ч гэсэн оролцож болох бөгөөд тосгоны хандивын дансанд орсон нэг ам.доллар бүрийг нэг санал хэмээн үздэг гэнэ. Тийнхүү цугларсан мөнгийг тосгоны тэмдэглэлт үйл явдал, барилга байгууламж барих зэрэгт зарцуулдаг аж. Харин энэ жилийн сонгуульд нийт 22000 санал ирж дээд амжилт тогтоожээ.
Эх сурвалж: UNILAD
Иргэн 2020-11-06 202.126.88.191
Манайхан Элбэгдоржийн оронд нохой сонгочихсон бол улс орлн маань ингэтлээ уруудаж доройтохгүй байлаа.
Зочин 2020-11-06 202.126.89.241
Mongol uls erunhiilugchuuruu yug songoh ve?
Зочин 2020-11-06 66.181.185.104
Сонгууль гэж их солиорвол эцэстээ ийм л дампуу юм болж хувирдаг юм бн ! гэдгийг харуулах сайхан жишээ болжээ! Сонгууль хийгээд байвал хамгийн шилдэг удирдагч тодрон гарч ирдэг гэдэг үлгэр байгааз? Ккк
Зочин 2020-11-06 124.158.83.20
Ноён хотын дарга Банхар нь цалин авахгүй ! цавчаа хийхгүй ! Хөрөнг идэхгүй! Хувилдаан хийхгүй! Хууль зөрчихгүй !
Зочин 2020-11-06 202.21.126.30
Энэ америкчууд галзуурчихаж дээ
Зочин 2020-11-06 202.179.26.29
Галзуураагүй олон жил хотынхоо даргаар нохой сонгоод болоод байгаа юм.
Зочин 2020-11-06 122.201.24.192
УИХ
Зочин 2020-11-06 59.153.84.139
Монголд ямар байгууллагад нохой дарга хийж чадах вэ саналаа хэлээрэй
Зочин 2020-11-06 202.179.26.29
Ерөнхийлөгч Орос шаариг байхад болно.
/*-*/ 2020-11-06 49.0.212.165
Xятад шаариг байгаагүй нь яамай байхөө