Тооллогын явцыг ойроос ажиглахыг Трампад зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2020.11.06-нд нийтлэгдсэн

Тооллогын явцыг ойроос ажиглахыг Трампад зөвшөөрөв

Тооллогын явцыг ойроос ажиглахыг Трампад зөвшөөрөв

Пенсилванийн шүүх Трампын гомдлыг хүлээн авч, Филаделфид шуудангаар ирсэн саналуудыг тоолж буй явцыг ойроос ажиглах эрх олгожээ.

Шүүгч Кристин Физзано Кэннон дээрх шийдвэрийг гаргаж, бүх нэр дэвшигч, ажиглагч, нэр дэвшигчийн төлөөлөгчид санал тоолох явцыг ойроос ажиглаж болно хэмээн зарласан байна. Тэгэхдээ санал тоолж буй хүнээс хоёр метр зай барьж, амны хаалтаа зүүх ёстой гэнэ.

Харин Трампын ажилтнууд тус шийдвэрийг сайшааж, Пенсилвани мужид хууль ёсоор саналаа өгсөн бүх хүний хувьд том ялалт мөн хэмээн тунхагласан байна.

Гэтэл Байдены нэг ажилтан энэ талаар “Том ялалт бол биш. Санал тоолж байгаа хүнээс бид хоёр метр зай барьж зогсоно уу, 100 метр зай барина уу хамаагүй. Тэд өөрсдийнхөө ажлыг өөрсдөө хийж чадна” хэмээн твиттертээ жиргэжээ.

Трампын ажилчид санал тоолох ажлыг холоос ажиглахад шуудангаар ирсэн саналуудын дугтуй задарсан эсэх, нууцлал, дугтуйн дээрх тэмдэг зэрэг нь зөв байгаа эсэх нь мэдэгдэхгүй байна. Энэ бол будилаантуулагчдад том боломж хэмээн шүүхэд гомдол гаргасан юм.

Эх сурвалж: ABCNEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж