“Монголын үнэн” сонины 100 жилийн ойд зориулсан “Монголын үнэн”-Нэгэн зууны товчоон гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр /2020.11.06/ боллоо. Үзэсгэлэнд тус сонины анхны дугааруудаас эхлээд үе үеийн онцлох дугаарууд, ховор сонин гэрэл зургууд, эд өлгийн зүйлс сэлтийг дэлгэн үзүүлжээ. “Монголын үнэн” сонины 100 жилийн ой 2020 оны 11-р сарын 10-ны өдөр тохиож байна. Эдүгээгээс 100 жилийн тэртээ 1920 оны Арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хойд хөршийн Эрхүү хотноо “Монголын үнэн” сонины анхны дугаар 3000 хувиар хэвлэгдэн гарсан түүхтэй.
Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Д.Лосол тэргүүтэй хувьсгалчид Эрхүү хот дахь Коминтерний Алс Дорнодын нарийн бичгийн дарга нарын газрын тусламж оролцоог түшиглэн хилийн чанадад намын анхны хувьсгалт нууц сонин “Монголын үнэн”-г ийнхүү санаачлан гаргаж 1921 оны дөрөвдүгээр сар хүртэл нийт зургаан дугаар хэвлэн тараасан байна. “Монголын үнэн” сонины хамгийн анхны уншигчид нь Ардын хувьсгалын партизан цэргүүд байв.




























Д.БҮЖИН
Зочин 2020-11-06 103.26.193.219
МАХН-ын "ҮНЭН" сонин ардчилсан хувьсгалыг дэмжиж байсан гэж уруул Ганболд гэгч ТВ-ээр ярилаа. Гэтэл бид 1990 оны ардчилсан хувьсгалыг нүдээр үзсэн амьд гэрчүүд мэдэлгүй яахав дээ, "ҮНЭН" сонин өлсгөлөн зарласан хувьсгалчдыг яаж харааж зүхэж доромжилж байсныг?!? АН-ын эсрэг маш сайн суртал нэвтрүүлэг явуулж, нэр хүндийг нь бодитой унагаж чадсан маш чадварлаг сонин доо!!!