706,178 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2020.11.06-нд нийтлэгдсэн

706,178 ширхэг хувьцаа арилжжээ

2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 30 хувьцаат компанийн 308,225,682 төгрөгийн үнийн дүн бүхий 706,178 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Адуун чулуун" ХК (ADL +8.58%) болон "Монгол шуудан " ХК (MNP +6.50%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Оллоо" ХК (OLL -6.67%) болон "Женко тур бюро" ХК (JTB -5.88%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр Хөрөнгө оруулалтын 1 сангийн нийт 5,127 ширхэг нэгж эрх 554,160 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP 20 индекс 0.18 хувиар буурч, 17517.07 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,589,653,676,132.95 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж