Ираны гадаад хэргийн сайд Мухаммад Жавад Зариф өчигдөр/2020.11.5/ холбоотон Венесуэльд айлчлахдаа “АНУ-ын засгийн газар цаашдаа дэлхийд болж буй үйл явдлыг удирдах, бусад оронд хүний эрхийг яаж хамгаалдгаа харуулах чадваргүй боллоо” хэмээн ярьжээ.
Тэрбээр АНУ-ын сонгууль болоод хоёр хонож байхад ийнхүү барууны ноёрхлын эрин үе дууслаа хэмээн зарлаж, Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог АНУ-ын өөрийг нь унагах гэсэн дарамт шахалтыг маш сайн давж гарсан хэмээн магтсан байна.
Венесуэль улс эдийн засгийн хориг арга хэмжээнүүд, алслагдсан байрлал зэргээсээ болж хүнд цаг үеийг туулж байгаа билээ. Тийм ч учир Мадурогийн хувьд Иран үнэтэй холбоотон болж буй юм.
“Өнөөдөр АНУ болон түүний холбоотнууд дэлхий дээр болж буй бүхнийг удирдаж чадахаа байсан. Тэд удирдлагаа алдсан” хэмээн Зариф Венесуэлийн хамтрагч Жоржи Арризатай хамт Каракаст болсон хурал дээр ярьжээ.
Харин Арреза хоёр улсын хамтын ажиллагааг маш зөв хэмээн дэмжээд, ирээдүйд шаардлагатай бол Иран Венесуэльд зэвсэг нийлүүлнэ хэмээн амлажээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ