NBA ирэх сард эргэн ирнэ

Хуучирсан мэдээ: 2020.11.06-нд нийтлэгдсэн

NBA ирэх сард эргэн ирнэ

NBA ирэх сард эргэн ирнэ

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн 2020-2021 оны улирал ирэх арванхоёрдугаар сарын 22-ны өдөр эргэн ирэхээр боллоо. Өнөөдөр/2020.11.06/ лигийн багийн эздийн зүгээс шинэ улирлыг ирэх сард эхлүүлэх хүсэлтийг тус лигийн тоглогчдын холбоонд тавин зөвшөөрөл авч чаджээ.

NBA-ийн 2020-2021 оны улиралд нэг баг 72 тоглолт хийнэ.

Энэхүү шийдвэр гарсантай холбогдуулан лигийн 30 баг ирэх арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн бэлтгэлийн төвүүдээ нээхээр төлөвлөжээ. Мөн чөлөөт агентын зах зээл хэзээ нээгдэх эсэх нь эргэлзээтэй байна. Харин багуудын цалингийн цэсний хувьд өнгөрсөн улиралтай адил буюу 109.14 сая ам.доллар байхаар болсон бөгөөд ирэх 2021-2022 оны улиралд цалингийн цэс 125 сая ам.доллар болж нэмэгдэх гэнэ.

NBA-ийн драфтын үйл ажиллагаа арваннэгдүгээр сарын 18-ны өдөр явагдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж