Оюутолгойн асуудлаар "Рио Тинто"-г арбитрын шүүхэд өгчээ | News.MN

Оюутолгойн асуудлаар "Рио Тинто"-г арбитрын шүүхэд өгчээ

Оюутолгойн асуудлаар "Рио Тинто"-г арбитрын шүүхэд өгчээ

Оюутолгойн асуудлаар "Рио Тинто"-г арбитрын шүүхэд өгчээ

“Туркойз Хилл Ресурс” компани өөрийн толгой компани “Рио Тинто” –гийн эсрэг арбитрын шүүхэд нэмэмжлэл гаргажээ. “Рио Тинто” нь тус компанийн  50.6 хувийг эзэмшиж, “Оюутолгой” төслийг удирддаг гол хөрөнгө оруулагч билээ. Харин “Туркойз Хилл Ресурс” нь “Оюутолгой ХХК”-ийн 66 хувийг эзэмшдэг бол Монгол Улсын Засгийн газар 34 хувийг эзэмшдэг.

“Рио Тинто” компанийг Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх асуудал дээр санал зөрөлдсөний улмаас арбитрын шүүхэд өгчээ.

Оюутолгойн бүтээн байгуулалтын зардал 1,9 тэрбум ам.доллараар огцом өсч, ашиглалтад орох хугацаа нь 21-29 сараар хойшилсныг өнгөрсөн 2019 оны долдугаар сард “Рио Тинто” компани зарласан. Оюутолгойн бүтээн байгуулалтын зардлыг анх 5.3 тэрбум ам.доллар гэж тооцоолж байсан ч ийнхүү зардал өсч, бүтээн байгуулалтын хугацаа хойшилсноор эхний олборлолтын хугацаа 2022 оноос наашгүй болж байгаа юм.

Иймд далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг босгохын тулд дахин 500 сая ам.долларын зээл авахаар төлөвлөж байгаагаа есдүгээр сард мэдэгджээ. Түүнчлэн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төсөлд 500 сая ам.доллараас цааш нэмж өр тавихгүй, үлдсэн санхүүжилтийг өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр нөхөхийг “Туркойз Хилл Ресурс” компанид үүрэг болгосон байна. Харин “Туркойз Хилл Ресурс”-ийн зүгээс энэ нь “Рио Тинто” дээрх өрийн асуудлыг хамтран шийдвэрлэхээр тохиролцсон ч үүндээ хүрэхгүй байна гэж үзээд арбитрын шүүхэд хандаж байгаа аж. Арбитрын шүүхийн ажиллагаа 3-5 сарын хугацаанд хаалттай явагдах юм байна.

Эх сурвалж: Mining.com

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-06 192.82.77.80

Манайхан нэг юмийг сайн ойлгох хэрэгтэй дэлхийн хэмжээний нээлттэй компань хахууль өгдөггүй юм Баярцогт Баяр Ганболд Бямбасайхан аль нь ч хахууль авсан гэж балагдаагүй. Тиймээс хорсолоо тайлах гэж энэ хүмүүсийг битгий муул.90 жилийнхээ түүхэнд анх удаа Орсоор заалгахгүй биеээ дааж 3 дагч оронтой байгуулсан гэрээгээ засаж явахаас биш нурааж болохгүй.Хятадуудад зараад гараад явчихбал бид хичнээн эсэргүүцээд оройтоно.Тэр үед цусаар уйлаад нэиэргүй.Үүнийг хүсээд байгаа хүмүүс байна.

Avatar

Зочин 2020-11-06 202.126.90.14

ОТ зардлаа зориуд хиймлээр өсгөж монголчуудыг үнэнхүү доромжлох юм даа. 2009 онд гэрээ хийхдээ УИХ, ЗГ ыг бүхэлд нь хахуульдсан гэж яриа явдаг нь үнэн юм шиг. Баяр, Баярцогт хоёроор тогтохгүй олон хүнд хахуулийн ял оногдох байх шүү. Хэрэв Монголд хууль байдаг бол.

Avatar

Зочин 2020-11-06 202.9.46.34

Энэ бол Рио-тинтогийн заль байх ! Толгой компаниа охин компани нь шүүхэд өгч байсан тохиолдол байдаг юм уу ! Манай холбогдох байгууллагууд судлана биз дэ !

Avatar

Зочин 2020-11-06 49.195.91.44

Багабандид загнуултлаа доошоо орчихсон юмуу Оюук? Мөнгөгүй, мэдээлэлгүй, мэдлэггүй улс ч гэцүү байгаа биз? Баян компани амархан урвуулна даа.

Avatar

Д 2020-11-06 66.181.176.128

Ер нь гадаадын луйварчдыг давруулахаа болимоор юм, Монгол улсын газар нутаг, баялаг тул Монгол улсын хуулиар зохицуулах нь зүйд нийцнэ. Монголчууд өмчиндөө эзэн баймаар юм.

Avatar

Zochin 2020-11-06 192.82.72.111

Ta nariin tolgoi hurehgui hiij cjaddag humuusee shorond hiichejsen teneguud

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Асуудал улам л хүндэрч байна даа 2020-11-06 103.26.195.13

М.Энхболдыг зайлуулвал бүх юм бүтнэ гэцгээсэн. Тэр цагаас хойш жил гаруй хугацаа болоход ЗГ ОТ-н талаар юу ч хийж чадсангүй.ЗГ чадахгүй байхад Багабанди яах юм.ЗГ 2 шинэ гишүүндээ түшиг болог гэж Багабандийг үлдээгээ биз. Тэгээд цаг нь болохоор гарна биз.Багабанди их цалин авч байна гээд бооож үхэх гэцгээх юм. Хууль журамдаа нийцэж байвал авч л байг л дээ. ОТ-нхон дотроо маргалдаж эхэллээ. Асуудал улам л хүндэрч байх шиг.

Avatar

Зочин 2020-11-06 202.9.46.173

Ашиглаж чадвал бидэнд их л боломж гарч ирэх юм. Даанч манай топ 100 ийн нэг эрхэмийн ухаан нь хүрэхгүй юмаа. Тэгээд өөрөөсөө доош хүн зөвлөхөөрөө авахгүй бол мань хүн бүдгэрчих гээд хэцүү юмаа. Яаяа гэхэвдээ. тавилан юмаа.

Avatar

Зочин 2020-11-06 202.179.15.3

ХҮРЭЛСҮГ ДУГАРАХ ЭРХТЭЙ Ч ТАГ ЯАГААД ГЭВЭЛ ТЭР МЭДЭХГҮЙ ШҮҮ ДЭЭ..

Avatar

Зочин 2020-11-06 103.111.68.3

MANAI TALAAS BOL EZENGUI YM SHIG TAG DUUGAI YU.

Avatar

Зочин 2020-11-06 66.181.167.254

Багабанди гуай Оюун-Эрдэнэ гуай руу утсаар ярьж загнадаг гээд өчигдөр ТВ-гээр ярих шиг боллоо!!! Үхсэн буурын толгойноос амьд ат айна гэж үг байдаг, тэрэнтэй л ижил юм болж дээ??? Гэвч энэ Багабанди гэдэг өвгөнийг байранд нь тавих цаг болоогүй юм уу??? энэ арай л даварсан гар байна аа…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж