Оюутолгойн асуудлаар "Рио Тинто"-г арбитрын шүүхэд өгчээ

Хуучирсан мэдээ: 2020.11.06-нд нийтлэгдсэн

Оюутолгойн асуудлаар "Рио Тинто"-г арбитрын шүүхэд өгчээ

Оюутолгойн асуудлаар "Рио Тинто"-г арбитрын шүүхэд өгчээ

“Туркойз Хилл Ресурс” компани өөрийн толгой компани “Рио Тинто” –гийн эсрэг арбитрын шүүхэд нэмэмжлэл гаргажээ. “Рио Тинто” нь тус компанийн  50.6 хувийг эзэмшиж, “Оюутолгой” төслийг удирддаг гол хөрөнгө оруулагч билээ. Харин “Туркойз Хилл Ресурс” нь “Оюутолгой ХХК”-ийн 66 хувийг эзэмшдэг бол Монгол Улсын Засгийн газар 34 хувийг эзэмшдэг.

“Рио Тинто” компанийг Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх асуудал дээр санал зөрөлдсөний улмаас арбитрын шүүхэд өгчээ.

Оюутолгойн бүтээн байгуулалтын зардал 1,9 тэрбум ам.доллараар огцом өсч, ашиглалтад орох хугацаа нь 21-29 сараар хойшилсныг өнгөрсөн 2019 оны долдугаар сард “Рио Тинто” компани зарласан. Оюутолгойн бүтээн байгуулалтын зардлыг анх 5.3 тэрбум ам.доллар гэж тооцоолж байсан ч ийнхүү зардал өсч, бүтээн байгуулалтын хугацаа хойшилсноор эхний олборлолтын хугацаа 2022 оноос наашгүй болж байгаа юм.

Иймд далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг босгохын тулд дахин 500 сая ам.долларын зээл авахаар төлөвлөж байгаагаа есдүгээр сард мэдэгджээ. Түүнчлэн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төсөлд 500 сая ам.доллараас цааш нэмж өр тавихгүй, үлдсэн санхүүжилтийг өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр нөхөхийг “Туркойз Хилл Ресурс” компанид үүрэг болгосон байна. Харин “Туркойз Хилл Ресурс”-ийн зүгээс энэ нь “Рио Тинто” дээрх өрийн асуудлыг хамтран шийдвэрлэхээр тохиролцсон ч үүндээ хүрэхгүй байна гэж үзээд арбитрын шүүхэд хандаж байгаа аж. Арбитрын шүүхийн ажиллагаа 3-5 сарын хугацаанд хаалттай явагдах юм байна.

Эх сурвалж: Mining.com

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж