Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх захирамж гарлаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх захирамж гарлаа

Хуучирсан мэдээ: 2016.03.02-нд нийтлэгдсэн

Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх захирамж гарлаа

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хөршийн хяналт” хөтөлбөрийн хүрээнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх А/77 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар “Хөршийн хяналт хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих “Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх  дэд хөтөлбөр”-ийг баталлаа. Мөн захирамжаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэн болон байгууллага,аж ахуйн нэгжийг татан оролцуулж хамтран ажиллан үр дүнг тооцох, биелэлтийг Улаанбаатар хотын Цагдаагийн газарт хагас, бүтэн жилээр тайлагнахыг  дүүргийн Засаг дарга нарт, “Хөршийн хяналт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хулгайн гэмт хэргийг бууруулах,  урьдчилан сэргийлэх зорилгоор хариуцсан нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага,аж ахуйн нэгжүүдэд  орчиндоо гэрэлтүүлэг, стандартын  шаардлага хангасан камер байршуулж   аюулгүй орчныг бүрдүүлэх талаар холбогдох шийдвэр  гаргаж ажиллахыг  дүүргийн Засаг дарга нарт, Нийтийн эзэмшилийн орон сууц,  авто зогсоол, гэр хорооллын гудамж талбайг камержуулах ажлыг үе шаттай зохион байгуулахыг Улаанбаатар хотын Цагдаагийн газар, нийслэлийн Мэдээллийн технологийн газар,  дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Нийслэл хотод үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах, түүнийг таслан зогсоох, бууруулах арга зам, хэлбэрийг тодорхойлох зорилтод криминологи судалгааны ажлыг хөндлөнгийн байгууллагуудаар хийлгэж зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Улаанбаатар хотын Цагдаагийн газарт даалгалаа.

Нийслэл хотод шинээр баригдаж байгаа барилга байгууламжинд MNS 6423:2013 стандартын шаардлага хангасан камер, харуул хамгаалтын алба, хяналтын цэгийн өрөөтэй байхаар, хотхоны зохион байгуулалтаар баригдаж буй хороолол бүрт иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаагийн нэгж ажиллах бололцоо бүхий албаны байр, камерын хяналтын өрөөг зураг төлөвлөгөөнд тусгаж,ажиллах үүргийг хэрэгжүүлэхийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэл хотын хэмжээний камерыг нэгдсэн сүлжээнд хамруулан хяналт тавих нөхцөл бололцоог судалж удирдлагын зөвлөлийн хурлаар танилцуулж шийдвэрлүүлэхийг  Улаанбаатар хотийн Захирагчийн ажлын алба /Б.Бадрал/, нийслэлийн Мэдээллийн технологийн газарт даалгалаа. "ХӨРШИЙН ХЯНАЛТ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХУЛГАЙН ГЭМТ  ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДЭД ХӨТӨЛБӨР"-ийг хавсралт хэсгээс татаж үзнэ үү.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

irgen , 2016-03-02 90.207.35.45

khuulia changal , khuulia changal !!!! Bukh l niigmiin davkhragiinkhan khuuliinkhaa omno khuleesen khariutslagaa ukhamsarlan khundetgej , khuuly bus khiisen bol bugd l khariutslagaa khatuugaar khuleekh l kheregtei ..Tegj baij l niigmiin muu ur arilana , Tegfekhgui bol khudlaa baakahn mongo zarlagadaad yun d ch khurekhgui ee ....Estoi gonjiin joo ,golionii ***** gedeg l bolno hehe

зочин 2016-03-02 124.158.74.185

энэ маш зөв ажил шүү. төсвийн мөнгө хүрэлцэхгүй нь ойлгомжтой тул айлуудаас мөнгө хурааж авах хэрэгтэй. бүх орц, байр, гудамж, сургууль, цэцэрлэг, автобусны буудал гээд газруудад камер тавих хэрэгтэй. наад зах нь орцонд гудамжинд хог хаяхаа болино. сургуулийн хүүхдүүд орцонд тамхи татаж янз бүр болохоо болино. дэмжиж байна.

Зочин 2016-03-02 122.201.31.242

вьетнамд орон байрны хулгайч нар авилгалтай тэмцэх газрынхаа хийж чадахгүй байгаа хэсэгт ажиллаж ихээхэн амжилт үзүүлэж байгаа юм байна. ард иргэд иргэд дэмжидэг тухай ТВ -9 гадаад мэдээний Гантулга ярьж байна лээ