Какүрюү Ананд энэ оны сүүлийн башёг өнжихөөр боллоо | News.MN

Какүрюү Ананд энэ оны сүүлийн башёг өнжихөөр боллоо

Какүрюү Ананд энэ оны сүүлийн башёг өнжихөөр боллоо

Какүрюү Ананд энэ оны сүүлийн башёг өнжихөөр боллоо

Мэргэжлийн сүмо бөхийн ирэх арваннэгдүгээр сарын Кюүшюү башёд ёкозүна Какүрюү Ананд нурууны гэмтлийн улмаас оролцох боломжгүй болжээ. Ийнхүү тэрбээр мэргэжлийн сүмо бөхийн замналдаа нийтдээ 18 дахь удаагаа башёг өнжиж эсвэл дундаас орхиж нь байна.

Кюүшюү башё ирэх арваннэгдүгээр сарын 8-наас 22-ны хооронд Токио хотын Рёогокү Кокүгикан хотод зохион байгуулагдана.

Какүрюү Ананд “Ирэх башёд барилдах боломжгүй боллоо. Бие маань сайнгүй байна. Миний хийж чадах зүйл бол эргэн формдоо ороод дараагийн башёд сайн амжилт үзүүлэх. Би хөгжөөн дэмжигчдийнхээ итгэлийг зүтгэлээр хариулна” хэмээжээ.

Өдгөө 35 настай Какүрюү Анандын хувьд өнгөрөгч долдугаар сарын башёг баруун тохойны бэртлийн улмаас дуусгаж чадаагүй бол есдүгээр сарын башёг мөн нурууны гэмтлийн улмаас өнжсөн юм. Түүний гэмтлийн эдгэрэлд удаан байгаа учир энэ оны сүүлийн башёг мөн өнжихөөр боллоо. Ийнхүү Хакүхо Даваажаргал ганцаараа ёкозүна цолтой барилдахаар болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж