2022 он гэхэд Zoom программын дотоодын аналогийг бий болгоно | News.MN

2022 он гэхэд Zoom программын дотоодын аналогийг бий болгоно

2022 он гэхэд Zoom программын дотоодын аналогийг бий болгоно

2022 он гэхэд Zoom программын дотоодын аналогийг бий болгоно

Оросын «Яндекс», Mail.ru Group болон «Ростелеком» компаниуд хамтран видео хурал зохион байгуулах дотоодын программыг боловсруулж байгаа аж. Энэхүү программ нь 2022 он гэхэд ашиглалтад орно гэж ОХУ-ын Дижитал хөгжил, харилцаа холбоо, олон нийтийн мэдээллийн Яамны тэргүүн Максут Шадаев хэллээ.

«Видео хурлын форматаар хичээллэх нь маш эрэлт хэрэгцээтэй болсон ба "Яндекс" болон Mail.ru компаниуд нь Ростелекомтой хамтран дотоодын сургуулиудыг ийм үйлчилгээгээр хангахын тулд өөрсдийн онлайн харилцаа холбооны томоохон платформуудад тогтмол бие даан хөрөнгө оруулж байна. Дотоодын программын ийм үйлчилгээг 2022 оноос авах боломжтой болно» гэж Шадаев Холбооны зөвлөлийн хурлын үеэр хэлэв.

Zoom программ нь коронавирусын цар тахлын үр дунд улам их эрэлт хэрэгцээтэй болсон ба ялангуяа аж ахуйн нэгжүүд, дунд, их, дээд сургуулиуд түүнийг маш идэвхтэй ашиглах болсон. Гэвч түүний алдар нэрийг гэмт этгээдүүд ашиглах  болсон учир дотоодын ийнхүү программыг бий болгох шаардлагатай байгааг эрх баригчид удаа дараа мэдэгдэж байсан юм.

Эх сурвалж: КОММЕРСАНТЪ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж