Дээд шүүх Б.Махбалд оноосон ялыг хэвээр үлдээлээ

Хуучирсан мэдээ: 2020.11.06-нд нийтлэгдсэн

Дээд шүүх Б.Махбалд оноосон ялыг хэвээр үлдээлээ

Дээд шүүх Б.Махбалд оноосон ялыг хэвээр үлдээлээ

НЭМЭЛТ 16:00 цаг

Хүний амь хөнөөсөн хэргээр шүүхээс 11 жилийн ял авсан ЗТХЯ-ын газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцжээ. Улсын дээд шүүхээс нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна. Тодруулбал, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Б.Махбалд оноосон ялыг 11 жил болгож бууруулсан эл шийдвэр хүчинтэй хэвээр үлдэж байгаа юм.


Б.Махбалд холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимд өнөөдөр /2020.11.06/ хэлэлцэхээр товложээ. Түүний өмгөөлөгч М.Цэрэнбат, Б.Ганболд нар анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалыг хүлээн зөвшөөрөлгүй, Улсын дээд шүүхэд гомдол гаргасан байна. Мөн хохирогч талийгаачийн эхнэр У.Өнөрцэцэг болон түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нар  шүүхээс Б.Махбалд оноосон ялыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргажээ. Энэ дагуу Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч Б.Батцэрэн илтгэж хэлэлцүүлэх ба одоогоор эхлээгүй байна. Шүүхийн шийдвэр үдээс хойш гарах аж.

Эргэн сануулбал, Б.Махбалд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны тавдугаар сард хянан хэлэлцсэн. Шүүх бүрэлдэхүүн түүнд Эрүүгийн хуулийн 10.1-2.1 дэх хэсэгт заасан харгис хэрцгийгээр хүний амь нас хөнөөсөн гэм буруутайд тооцож, хаалттай дэглэмд 13 жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Харин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Б.Махбалд оноосон ялыг 11 жил болгож бууруулсан юм. Шүүхээс Эрүүгийн хуулийн 10.1-2.1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөлгүйгээр хүний амь хөнөөсөн гэж дүгнэн ийнхүү шийдвэрлэсэн билээ.

Б.Махбал нь ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа яамныхаа Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-гийн амийг 2018 оны наймдугаар сарын 9-нд хөнөөсөн. Уг ноцтой хэрэг гарснаас хойш түүнд холбогдох хэрэг сунжирч 11 удаа хойшилж байв.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж