Дарханы замыг өнөөдрөөс нээлээ | News.MN

Дарханы замыг өнөөдрөөс нээлээ

Дарханы замыг өнөөдрөөс нээлээ

Дарханы замыг өнөөдрөөс нээлээ

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын тушаалаар авто замын барилга, засварын ажил түр зогсож байгаатай холбогдуулан Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг өнөөдрөөс /2020.11.06/ эхлэн 2021 оны авто замын барилга, засварын ажил эхлэх хүртэл түр хугацаагаар нээх болов.

Уг тушаалаар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ашиглалтын бэлэн байдлыг хангуулж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгуй байдал, зохион байгуулалтыг Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албатай хамтран хэрэгжүүлэхийг Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, дээрх чиглэлийн авто замаар зорчих улс, хот хоорондын зорчигч тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах, зохион байгуулах, олон нийтэд сурталчлах арга хэмжээ авч ажиллахыг Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, "Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-т даалгасан байна.

Иймд тээврийн хэрэгслийн жолооч, зорчигчдыг дараах анхааруулгыг мөрдөн хөдөлгөөнд оролцохыг ТЦА болон Зам тээврийн хөгжлийн төвөөс анхааруулж байна. Үүнд:

  • Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм болон анхааруулах тэмдгийн заалтыг чандлан мөрдөх
  • Авто замын зарим хэсэгт асфальтбетон хучилтгүй байгаа тул тээврийн хэрэгслийг хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байх
  • Шороон далангаар зорчих үед үзэгдэх орчин хязгаарлагдах чулуу үсрэх эрсдэлтэй тул тээврийн хэрэгсэл хоорондын аюулгүйн зайг баримтлах
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-06 192.82.73.31

Улаанбаатар -Дарханы замын зорчих хэсгийг түр нээсэн хэсгийг зурагаар харуулаачээ

Avatar

aagii 2020-11-06 192.82.74.211

Haltar said sain ajillaj bgaad bauar hurgie

Avatar

Монгол 2020-11-06 66.181.161.61

Дараа жил бүр гоё болох юм бна даа

Avatar

Зочин 2020-11-06 59.153.114.247

Дарханы замын 3 4 эгнээний ЕСБСБ-ы зээлээр хийгдэх ажлын 5 хэсгийн 4-ийг нь дахиад л Хятадуудад өгчээ . Хулгайчууд сайхан шахх юмаа

Avatar

Монгол 2020-11-06 192.82.73.85

Сонгуулийн өмнө худлаа амлаж ард түмнийг мэхэлдгийн яруу тод жишээ энэ дээ. Дараагийн сонгуулийн өмнө хүртэл хүлээлгэж байгаад бас дахин амлах нөөц юм биз дээ. Яг Говь-Алтайн зам шиг.

Avatar

иргэн 2020-11-06 202.179.25.221

чадваргүйгээ мэдэхгүй битгий худан давхиарай

Avatar

Иргэн 2020-11-06 192.82.75.35

Ok

Avatar

Зочин 2020-11-06 202.131.227.82

Болгоомжтой зорчих

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж