АТГ-ын дэд дарга Ж.Батсайхан өвчний улмаас таалал төгссөн байна. Тэрээр элэгний өвчнөөр удаан хугацаанд эмчилгээ хийлгэж байгаад, өчигдөр нас барсан байна.
Тэрээр 2019 оны тавдугаар сард АТГ-ын дэд даргаар томилогдож байсан юм. Ж.Батсайхан нь Төв аймгийн Жаргалант сумын дунд сургууль, Цагдаагийн дээд сургуулийг Хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн, ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид Хууль зүйн ухааны доктор зэрэг хамгаалсан. Талийгаач Цагдаагийн ерөнхий газрын тусгай тасагт 9 жил, Тагнуулын ерөнхий газрын 6 дугаар газарт 2 жил, Авлигатай тэмцэх газарт Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн даргаар 9 жил, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт дэд даргаар ажиллаж байгаад 2019 оны тавдугаар сард АТГ-ын дэд даргаар томилогдож ажиллаж байлаа.
Жанжаагийн Батсайхан нь АТГ-ыг анх байгуулагдахад Б.Дангаасүрэн даргын тушаалаар томилогдсон дөрвөн даргын нэг гэгддэг.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ