Нийслэлийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн бэлтгэлийг хангах ажлын хэсэг байгууллаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Нийслэлийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн бэлтгэлийг хангах ажлын хэсэг байгууллаа

Хуучирсан мэдээ: 2016.03.02-нд нийтлэгдсэн

Нийслэлийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн бэлтгэлийг хангах ажлын хэсэг байгууллаа

Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/154 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Нийслэлийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах, Азийн хөгжлийн банкны төслийн баг, судалгааны багуудын ажлыг дэмжих, шуурхай зохицуулалтаар хангах, хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад холбогдох техникийн шийдлийг гаргаж хамтран ажиллах үүрэг бүхий техникийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбат ажиллана.

Ажлын хэсгийн үйл ажиллагааг яаралтай эхлүүлэн, шуурхай зохион байгуулах, мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангаж ажиллахыг ажлын хэсэгт үүрэг болголоо.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

2016-03-02 202.9.41.191

***** гэж, Азийн Хөгжлийн банк метро бариулахгүй гээд байгаа.