НҮБ Сovid-19 цар тахлын эсрэг чуулга уулзалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2020.11.06-нд нийтлэгдсэн

НҮБ Сovid-19 цар тахлын эсрэг чуулга уулзалт хийнэ

НҮБ Сovid-19 цар тахлын эсрэг чуулга уулзалт хийнэ

Дэлхий дахинд 50 сая шахам хүнд халдварлаж, 1.2 сая хүн нас барсан Сovid-19 цар тахлын эсрэг авах арга хэмжээг хэлэлцэх чуулга уулзалтыг НҮБ нь ирэх арванхоёрдугаар сарын 3-4 өдрүүдэд зохион байгуулахаар боллоо. Ерөнхий ассамблейн өчигдрийн хуралдаанаар Сovid-19 цар тахлын эсрэг чуулга уулзалтыг зохион байгуулах тухай хэлэлцэхэд 150 орон санал нэгтэйгээр дэмжсэн бол АНУ, Израиль, Армен улсууд санал хураалтад оролцоогүй.

Сovid-19 цар тахлын эсрэг НҮБ-ын чуулга уулзалтыг ДЭМБ-ын тэргүүн ахалж, дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүн нар оролцох аж. Чуулга уулзалтаар цар тахлын эдийн засаг, нийгэм, ажлын байр, олон улсын худалдаа, аялал жуулчлалд учруулсан урьдчилан сэргийлэх аргагүй хохирлыг хэлэлцэн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэнэ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес хэлэхдээ “Өнгөрсөн гуравдугаар сард “Их-20” буюу аж үйлдвэржсэн 20 хүчирхэг орны удирдагчид хуралдаагүй. Энэ хурлаар цар тахлыг олон улс хэрхэн хохирол багатай даван туулах боломжийг хэлэлцэх боломжтой байсан”  хэмээн мэдэгджээ. “Их-20” орны чуулга уулзалт энэ арваннэгдүгээр сарын 21-22-нд цахимаар болохоор товлогдсон.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж