Спортын одод Трамп, Байден хоёрын хэнийг дэмжив? | News.MN

Спортын одод Трамп, Байден хоёрын хэнийг дэмжив?

Спортын одод Трамп, Байден хоёрын хэнийг дэмжив?

Спортын одод Трамп, Байден хоёрын хэнийг дэмжив?

АНУ-ын дараагийн ерөнхийлөгчийг сонгох 59 дэх удаагийн сонгуулийн дүнг эдгээр өдрүүдэд хүлээж байна. Энэ удаагийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшиж буй Дональд Трамп болон Ардчилсан намаас нэр дэвшиж буй Жо Байден нар өрсөлдсөн. Спортын одуудын хэн нь Дональд Трампыг, хэн нь Жо Байденыг дэмжиж байгаа талаар хүргэхээр шийдлээ.

ЖО БАЙДЕНЫГ ДЭМЖИГЧИД

  • Леброн Жэймс

Сагсан бөмбөгийн спортын шилдэг тамирчин Леброн Жэймс Дональд Трампыг анх ерөнхийлөгч болоход нь л дургүйцлээ илэрхийлж, дэмжихгүй гэдгээ мэдэгдэж байсан. Тэрбээр ViceTV телевизэд өгсөн ярилцлагадаа Жо Байденг дэмжин “Бид өөрчлөлт хийх хэрэгтэй цаг ирээд байна. Энэхүү өөрчлөлтийг хийхийн тулд бидэнд манлайлал хэрэгтэй бөгөөд манлайлал хамгийн дээд түвшнээс эхлэх хэрэгтэй” хэмээжээ.

  • Гарри Каспаров

Шатрын их мастер, дэлхийн аварга Гарри Каспаров өөрийн твиттер хуудсаараа дамжуулан Жо Байденг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Тэрбээр “Байден Ерөнхийлөгч болох хүн. Трамптай харьцуулахад тэрбээр хувийн ашиг сонирхлоо хойш тавьж чаддаг. Трампын хувиа хичээсэн зангаас болж олон хүний амь нас эрсдэж байна” хэмээн жиргэжээ.

  • Стефен Көрри

Сагсан бөмбөгийн шилдэг тоглогчдын нэг Стефен Көрри болон түүний эхнэр Айеша Көрри нар өнгөрөгч наймдугаар сард явагдсан Ардчилсан намын үндэсний зөвлөгөөнд цахимаар оролцон өөрсдийн дуу хоолойгоо хүргэсэн юм. Тэд “Бид үр хүүхдүүдээ аюулгүй, аз жаргалтай, эрүүл, шударга улсад амьдрах баталгааг хүсч байна. Тиймээс бид энэ сонгуулиар Жо Байденд саналаа өгнө” хэмээн ярьжээ.

  • Меган Рапино

Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн дэлхийн шилдгүүдийн нэг Меган Рапино Жо Байденг дэмжиж байна. Тэрбээр “Трамп хүчирхэг эмэгтэйчүүдээс бусад бүх зүйлд хайртай” гэж ярьжээ.

  • Мартина Навратилова

Талбайн теннисний домогт тамирчин Мартина Навратилова өөрийн твиттер хуудсаараа дамжуулан хуучин дэд ерөнхийлөгчөө дэмжиж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр “Юу ч болсон би Байденд саналаа өгнө. Энэ улс эх орныг эргэн хэвэнд нь оруулах цаг болсон. Тэр шар залуу бидний эх орныг устгахаас нь өмнө болиулах хэрэгтэй” хэмээн жиргэсэн аж.

  • Майкл Ван

Олимпийн хоёр удаагийн медальт, уран гулгагч Майкл Ван нь Жо Байдены сонгуулийн сурталчилгааны багт элсэн орж, удирдах зөвлөлд нь ажиллаж байна. Тэрбээр өмнөх ерөнхийлөгчийн сонгуульд Хиллари Клинтоны штабд ажиллаж байсан бөгөөд ардчиллын үнэнч үзэлтэн юм.

  • Билли Жин Кинг

Цагтаа дэлхийн чансааг тэргүүлж явсан, 39 удаа Их дуулгад түрүүлсэн домогт теннисчин Билли Жин Кинг өөрийн твиттер хуудсаараа дамжуулан Жо Байденгийн төлөө саналаа өгөхийг уриалжээ. Тэрбээр “Би үнэнч шударгаар амьдардаг, нэгнийгээ хайрладаг, бусдыг гадуурхдаггүй нийгмийг хүсч байна. Энэ л АНУ-ыг Байден цогцлоож чадна” гэжээ.

  • Мэжик Жонсон

NBA-ийн таван удаагийн аварга, домогт Мэжик Жонсон нь Жо Байден болон Камала Харрис нарыг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр “Эхнэр бид хоёр Жо Байден, Камала Харрис нарыг дэмжиж байна. Бид Камала Харрисыг олон жилийн турш дэмжиж байгаа” гэж жиргэжээ.

  • Крис Пол

NBA-ийн тоглогчдын холбооны тэргүүн Крис Пол CNN телевизэд өгсөн ярилцлагадаа Дональд Трампыг шүүмжилжээ. Крис Пол “Одоогийн ерөнхийлөгч тамирчдыг нийгэмд буруугаар ойлгуулж, үргэлж л муулж, гутаан доромжилж байна. Тэр биднийг улс төрийн тоглоом болгох гэж хичээж байна” хэмээн ярьжээ.

Эдгээр тамирчдаас гадна Крис Бош, Док Риверс, Стан Ван Ганди, Стив Керр зэрэг сагсан бөмбөгийн дасгалжуулагч, тамирчид Жое Байденг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Та бүхэндээ сонирхуулахад, Жо Байден нь ахлах сургуульдаа Америк хөлбөмбөгөөр хичээллэдэг байсан бөгөөд баг нь ахлах сургуулийнхаа сүүлийн жил нэг ч хожигдолгүй, мужийнхаа аварга болж байжээ. Мөн тэрбээр бейсболын үнэнч хөгжөөн дэмжигч гэнэ.

ДОНАЛЬД ТРАМПЫГ ДЭМЖИГЧИД

  • Конор МакГрегор

Мэргэжлийн холимог тулааны зартай эр Конор МакГрегор өнгөрөгч нэгдүгээр сард Дональд Трампыг “АНУ-ын түүхэн дэх хамгийн агуу ерөнхийлөгч” хэмээн жиргэж байсан билээ. Түүний энэхүү жиргээ Трампад таалагдаж, Конорыг ялалт байгуулсанд баяр хүргэж байсан юм.

  • Майк Тайсон

Цагтаа Дональд Трампыг санхүүгийн зөвлөхөөрөө ажиллуулж байсан Майк Тайсон эртнээс Трампыг дэмжиж ирсэн.

  • Дана Уайт

Мэргэжлийн холимог тулааны UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайт нь Дональд Трампыг дэмжигч. Тэрбээр өнгөрөгч хоёрдугаар сард Бүгд найрамдах намын үндэсний зөвлөгөөнд цахимаар оролцон Трампыг дэмжнэ гэдгээ хэлсэн юм.

  • Колби Ковингтон

UFC  холбооны тулаанч Колби Ковингтон болон Дональд Трамп нар бие биенийхээ хөгжөөн дэмжигчид. Трамп түүнийг тулаандаа ялсанд баяр хүргэж “Чи бол гайхалтай тулаанч. Би чамайг амархан ялна гэдгийг мэдэж байсан. Баяр хүргэе” хэмээн утсаар ярьж байжээ. Харин Колби Ковингтон Трампыг эсэргүүцэгч Леброн Жэймсийг тулаанд дуудаж байсан юм.

  • Тито Ортиз

Холимог тулааны урлагийн шилдэг тамирчин Тито Ортиз Дональд Трампын үнэнч дэмжигч. Тэрбээр Fox телевизэд өгсөн ярилцлагадаа “Би дахин “Make America Great Again” малгайг өмсмөөр байна. Латинчууд Трампын төлөө саналаа өгнө” хэмээн ярьж байжээ.

Дональд Трампын хувьд ерөнхийлөгч болсон үеэсээ хойш NBA, NFL, MLS, MLB зэрэг АНУ-ын сагсан бөмбөг, Америк хөлбөмбөг, бейсбол, хөлбөмбөгийн мэргэжлийн спортын томоохон холбоодуудтай асуудал үүсгэсээр ирсэн. Тийм ч учраас эдгээр лигийн тамирчид Дональд Трампыг дэмжих нь бага, түүний засаг захиргааны хэрэгжүүлж буй ажлуудыг буруушааж, тоглолтын өмнөх АНУ-ын төрийн дуулал эгшиглэх үеэр өвдөглөж суун дургүйцлээ илэрхийлэх нь элбэг байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-06 202.126.89.53

trumpiig heden zodoon hiij tarhi ni hudulsun garuud demjij

Avatar

Зочин 2020-11-06 66.181.161.100

хаха яг л байна даа үнэн далжгар гарууд яг өөр шигээ трампыг дэмжээд

Avatar

Зочин 2020-11-06 64.119.17.178

Трампийг хүчээр муйхарладаг зодооныхон дэмждэг байх нь. Манайд Женког бөкчүүд дэмждэг шиг ахаха

Avatar

Зочин 2020-11-06 202.126.88.222

Леброн ирээдүйд нийгмийн том зүтгэлтэн болно.сенатор болоход ч амрахан,чадна.энэ хэдэн зодоончдод гагцаараа салаавч өгсөн.

Avatar

зочин 2020-11-06 103.80.211.97

сагсчид Трампад дургүй зодоончид учиргүй дуртай юм бна…..учир нь сагсчид ихэвчилэн хар харин Трамп расисит.

Avatar

Зочин 2020-11-06 120.21.38.32

АНУ-ын спортын одод дунд Орос Ирландын нөхдүүд байх юм. АНУ-ын иргэншил авчихсан юм болов уу

Avatar

Зочин 2020-11-06 192.82.68.33

НУУЦААР САНАЛАА ӨГӨХДӨӨ БАЯЧУУЛААС ТАТВАР АВАХГҮЙ ГЭСЭН ХҮНД НЬ САНАЛАА ӨГӨӨ БИЗ ЭД НАР .

Avatar

Зочин 2020-11-06 202.179.30.6

Трампыг хэдэн зодолддог нөхөд дэмжиж дээ ккккккккк

Avatar

Зочин 2020-11-06 172.58.99.155

Yu n ineedtei bn?????

Avatar

Зочин 2020-11-06 202.126.89.128

yu ni ineedtei bn ntr gd ene yg zodloo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж