Speak out: Шинэ жил тэмдэглэхийг хориглох нь зөв үү? | News.MN

Speak out: Шинэ жил тэмдэглэхийг хориглох нь зөв үү?

Speak out: Шинэ жил тэмдэглэхийг хориглох нь зөв үү?

Speak out: Шинэ жил тэмдэглэхийг хориглох нь зөв үү?

Монгол Улсын Засгийн газрын арваннэгдүгээр сарын 4-ны өдрийн ээлжит хуралдаанаар Сovid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс шинэ жилийн баяраар олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон. Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар “Засгийн газар цар тахлын үед амаргүй олон шийдвэр гаргаж байна. Covid-19 халдварыг дотооддоо алдаагүй ч байгууллагууд шинэ жилийн нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахгүй. Эрсдэлийг тооцоолж үзээд дээрх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Гэхдээ караоке, баар болон үйлчилгээний байгууллагууд хэвийн ажиллана. Харин  урлагийн салбарынханд энэ шийдвэр  хүндээр тусах боловч 3.2 сая иргэний эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой. Иргэдийн хувьд гэр бүлийн хүрээнд шинэ жилийн баяраа тэмдэглэх эрх нь нээлттэй” гэсэн юм.

Монгол Улсад өчигдрийн /2020.11.05/ байдлаар Covid-19 халдварын нийт батлагдсан тохиолдол 353 болсон. Дээрх бүх тохиолдол нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн бөгөөд Монгол Улс халдварыг дотооддоо алдаагүй цөөн орны нэг юм. Нийт бүртгэгдсэн 353 тохиолдлоос 314  нь эдгэрсэн бол 39 хүн Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-д эмчлүүлж буй. ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа хүмүүсээс 21 нь биеийн байдал хөнгөн, 15 хүний биеийн байдал хүндэвтэр, гурван хүний биеийн байдал хүнд байгаа юм.

Шинэ жилийн баярыг тэмдэглэхийг хориглосон Засгийн газрын шийдвэрийг иргэд янз янзаар хүлээн авч байна. Иргэдийн байр суурийг  сонирхлоо.   

КАРАОКЕ, БААРЫГ ХААХГҮЙ БАЙХ НЬ НУУЦААР БАЯРАА ТЭМДЭГЛЭ ГЭЖ БАЙГААГААС ЯЛГААГҮЙ

Иргэн С.Ангараг:

-Шинэ жилийн баяраа гэртээ тэмдэглэнэ. Гэхдээ айл хэсч ах, дүү нартаа хүндрэл учруулахгүй. Төрөөс шинэ жилийг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргасан. Үүнийг иргэн хүнийхээ хувьд дэмжиж байна. Гэхдээ шинэ жилийн үеэр үйлчилгээний байгууллагууд хэвийн ажиллана гэхээр учир дутагдалтай санагдаж байна. Нэг талдаа албан байгууллагуудыг шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглосон мөртлөө нөгөө талдаа баар, караокег хаахгүй байх нь нууцаар баяраа тэмдэглэ гэж байгаагаас ялгаагүй.

ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДОО АВЦАЛДААГҮЙ ХОЁР ШИЙДВЭРИЙГ  ГАРГАЧИХЛАА

Нэрээ нууцлахыг хүссэн иргэн:

-Нийгмийг цочроосон Covid-19 халдварын тархалт буурахгүй байна. Бид Эрүүл мэндийн яам болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга мэдээлэл авч байгаа. Тиймээс өөрийн хайртай хүмүүс болон бусдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хүндэтгэн үзэж шинэ жилийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэх шаардлагагүй. Ер нь Засгийн газар  хоорондоо авцалдаагүй хоёр шийдвэрийг гаргачихлаа. Цар тахлын улмаас эдийн засаг хүнд байгаа энэ цаг үед албан байгууллагууд болон  ажилчдын хувьд ч тэр санхүүгийн хувьд хэмнэлттэй. Эмэгтэйчүүд ажлынхаа шинэ жилд бэлдэх гэж хэдэн төгрөг зарцуулдаг билээ. Нөгөө талдаа үйлчилгээний байгууллага хэвийн ажиллана гэхээр дээрх шийдвэр амьдрал дээр хэрэгжих эсэх нь ч эргэлзээтэй. Ажлын хүний төрсөн өдөр гэж далимдуулаад баар, караокед  шинэ жил тэмдэглээд явах байгууллагууд л  ихсэх байх. Тэдэнд хэн хяналт тавих нь ч тодорхойгүй. Жилдээ ганц орлого олдог сезоны үеийг нь хориглох шийдвэрт урлагийн салбарынхан дургүй л байгаа байх.

ТӨРИЙН ШИЙДВЭРЭЭС ЗӨРЖ, ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫГ ӨРГӨН ДЭЛГЭР ТЭМДЭГЛЭХ ШААРДЛАГАГҮЙ

Иргэн Б.Анударь:

-Хүн амын олонх нь Улаанбаатар хотод амьдардаг. Тиймээс сонор сэрэмжээ огтхон ч бууруулж болохгүй.  Төр, засаг үнэхээр шуурхай, хүртээмжтэй ажиллаж ард иргэдэд шаардлагатай бүх мэдээллийг нь өгч байна. Иргэдээ хамгаалахын тулд шийвэрүүдийг түргэн шуурхай гаргаж байна. Ийм байхад хүмүүс заавал төрийн шийдвэрээс зөрж, шинэ жилийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэх шаардлагагүй. Миний хувьд ч гэсэн бусдадаа уриалга болгох үүднээс цомхон болон зөвхөн халуун ам бүл дотроо тэмдэглээрэй гэж хэлье.

ХАЛДВАРЫГ ДОТООДДОО БИТГИЙ АЛДААСАЙ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Иргэн Г.Эрдэнэ:

-Намайг хүүхэд байхад шинэ жилийн баярыг гэр бүлийнхэн, хамаатан саднууд маань нүсэр тэмдэглэдэггүй байсан. Одоо бол өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон. Гэхдээ энэ жил халдварт өвчин тархаад байгаа учраас цомхон тэмдэглэхээр шийдсэн. Жил болгон л тэмдэглэх нь ойлгомжтой юм чинь өндөр эрсдэлтэй ийм үед олуулаа цуглаад байх шаардлагагүй гэж бодож байна. Гол нь эрүүл байх шүү дээ. Хүн бүр эрүүл байгаасай, халдварыг  дотооддоо битгий алдаасай гэж найдаж байна. Технологи хөгжсөн энэ цаг үед гар утас, компьютероо ашиглан алсын зайнаас шинэ жилийн мэнд дэвшүүлж болно. Эрүүл явахад олон, олон шинэ жилийн  баярыг тэмдэглэнэ шүү дээ.  Энэ жил шинэ жилийн баярыг хориглож байгаа юм чинь цагаан сарыг ч мөн адил хориглох шийдвэр гарч магадгүй юм.

ЭРҮҮЛ ЯВАХАД ОЛОН, ОЛОН ШИНЭ ЖИЛИЙН  БАЯРЫГ ТЭМДЭГЛЭНЭ ШҮҮ ДЭЭ

Иргэн Ч.Нэргүй

-Бид өмнөд хөршийн алдааг давтаж болохгүй. Урд хөршид Цагаан сарыг ард иргэд нь өргөн тэмдэглэсэн нь алдаа болж, халдвар тархах, өвчнийг хяналтаас гаргахад хүргэсэн болохыг вирус судлаачид, эрдэмтэд анхааруулж байгааг үл тоож хэрхэвч болохгүй. Монголчууд жилээс жилд шинэ жилийн баярыг цагаан сар шиг өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон. Тиймээс вирусийн дэгдэлт, тархалт намжих хүртэл, өвчнийг хяналтад бүрэн оруулах цаг иртэл олныг хамарсан арга хэмжээ, үйл ажиллагаа явуулах шаардлаггүй гэж бодож байна. Эрүүл явахад олон, олон шинэ жилийн  баярыг тэмдэглэнэ шүү дээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Shon 2020-11-06 103.50.206.40

Маш зөв шийдвэр.

Avatar

Зочин 2020-11-06 202.21.111.170

Содбаатар гэдэг үлбэгэр нөхөр яаж УОК удирдаж, шийдвэр гарнаа. Шинэ жилийг хориглох хэрэгтэй. 30-40 хүн гэж тоо зааж тэнэгтээд….. 29 хүн эсвэл 51 хүн цуглаж болох юм уу. Гэр бүлийн хүрээнд гэртээ тэмдэглэ….. ийм ганц өгүүлбэр хэлчихэд болоо. Өнгөрсөн жил цагаан сарыг гэртээ тэмдэглээ биз дээ. Тэгээд ч энэ шинэ жил гээд байгаа зүйл "баяр" мөн үү. Он солигдох өдөр, цаг шүү дээ. Тийм их ач холбогдол өгөөд байх өдөр биш.

Avatar

Хабу 2020-11-06 202.126.90.134

Шинэ жилийн баяраар гадаадаас баахан бараа авч гадагшаа монго урсдаг !! Энэнээс 1 удаа боловч татгалзаж хэмнэлт хийх сайн !!!!

Avatar

Irgen 2020-11-06 150.129.141.241

Horigloh n zevv

Avatar

Зочин 2020-11-06 59.153.114.180

ene shine jiliin bayariig alban baiguullaguudi temdeglexgui baisan ni deer. Xend xeregtei yum be. Ger buleeree xooloo ideed xuuch xuuruud l bolooo shdee. uxernuuudeee.

Avatar

uu 2020-11-06 192.82.76.82

ter suvilagch shuud garsan bol tgdl balrah b.laa..iim oirhon bhad.bayar yariad bdag…urlagiinhand kovid hamaagvi yu

Avatar

хүннү 2020-11-06 202.55.188.40

Засгийн газар үлбэгэр шийдвэр гаргасан. Нөхцөл байдал хүндэрч байна. Иргэд төр засгийн шийдвэрийг хүндэтгэсээр ирсэн одооч хэвээрээ. Олон нийтийн арга хэмжээг хориглох хэрэгтэй. Хэдүүлээ элэг бүтэн байцгаая.

Avatar

Зочин 2020-11-06 192.82.70.185

Больсон нь амар.

Avatar

Зочин 2020-11-06 202.9.46.81

шинэ жилийн баяр хэнд хэрэгтэйн. гаднаас оруулж ирсэн баахан плать трико туфль гонж л зарагдана. баахан архи пийв вино виски зарагдана. тэгээд байгууллагын шилдэг нь нам согтоод гэр лүүгээ харих гэж яваад осгоно

Avatar

Бар ресторануудад өндөр хяналт тавь 2020-11-06 192.82.76.77

Тэгвэл нууцаар тэмдэглэж чадахгүй. Шинэ жилйиг зөвхөн гэртээ л тэмдэглэх нь зөв.

Avatar

Зочин 2020-11-06 202.126.88.39

ЭЭ МОНГОЛЧУУД ЯМАР ТЭВЧЭЭРГҮЙ ЮУМБЭЭ….ГАНЦ ЖИЛ ТӨРИЙН ШИЙДВЭРЭЭ ХҮНДЭТГЭЭЧЭЭ…..

Avatar

Маг 2020-11-06 66.181.180.90

Өгөр архичин монголчууд. Архи ууж хөлдөж үхэж гай таридаг биздээ.

Avatar

ЗОЧИН 2020-11-06 202.179.24.154

НУУЦААР ТЭМДЭГЛЭ ГЭЭГҮЙ БАЙХАД ГЭСНЭЭС ЯЛГААГҮЙ ГЭЖ ӨӨРИЙНХӨӨ БОДЛЫГ ТУЛГААД БАЙХ ЮМ. НУУЦААРСААД БАЙХ ЮУ БАЙНА. НИЙТИЙН ЭРХ АШГИЙГ ЗӨРЧЛӨӨ ГЭЭД БАРИАД ШИЙТГЭНЭ БИЗ ДЭЭ. НУУЦАР ХИЙГЭЭД ЯАХ Ч ЮМ. ЯМАР ДОН ТУССАН БИШ. ДУРАТАЙ БОЛ ТЭМДЭГЛЭЭД ҮЗЭХГҮЙ ЮУ. ГУДРААД УУГААД ХӨЛДӨӨД ҮХДЭГ БИЗ ДЭЭ. ЖИЛ БҮР АРАВ ГАРУЙ ХҮН Л ЛАВ ХӨЛДӨЖ, ХОРДОЖ ҮХДЭГ. ХИЙХГҮЙ БОЛ ТЭР АРВАН ХҮН АМЬД ТООС ХӨДӨЛГӨӨД ЯВЖ БАЙХ БАЙСАН. ҮХЭХ НЬ ҮХНЭ Л БИЗ ЦААШАА.

Avatar

Зочин 2020-11-06 43.242.241.218

Зүгээр л эсрэг саналтай хүмүүсийн сэтгэгдэл түүчээд юу гээд ч байгаа юм. Худалдагсан News.mn хэцүү болжээ. Төрийн байгууллагууд л тэмдэглэхагүй бол хувийн хнь ямар хамаа байна

Avatar

Зочин 2020-11-06 103.57.95.77

Gertee ger buleeree temdegleh ih saihan shuu dee, alban gazruud onii terghuun Avarguudaa hurlaa hiihdee garduulaad l, tsaling ni nemsen ch bolno sh, tegeed l bolno doo

Avatar

Б 2020-11-06 192.82.75.144

Урлагийн гарууд боож үхэх гэж байгаа юм байна л даа. Зарим нь ам барьж ганц 2 дуу дуулсан болчихоод хэдэн сая төгрөг авдаг биз дээ. Гохь нээ.

Avatar

Сайн эр 2020-11-06 202.126.89.132

Монголчууд бид дээр хүмүүсийн хэлсэнчлэн боломж л байвал шинэ жилийг тэмдэглэнэ гэсэн бодлоо орхих ёстой болов уу. Засгийн газрын шийдвэрээ бүх шатны дарга захирлууд нь дагах хэрэгтэй. Тэгвэл доор нь ажиллаж байгаа хүмүүс дагана. Манай нийгэмд ардчилал гэхээс илүүтэй хувь хувьсгалгүй дарангуйлал маягийн хэлбэр ноёрхох талдаа байгаа шүү

Avatar

Үнэн 2020-11-06 202.72.247.58

Жишээ нь: Ямарваа арга хэмжээнд хүчээр оролцуулах гэх мэт.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж