Ирэх дөрвөн жилд 2022 км хатуу хучилттай зам тавина | News.MN

Ирэх дөрвөн жилд 2022 км хатуу хучилттай зам тавина

Ирэх дөрвөн жилд 2022 км хатуу хучилттай зам тавина

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Зам, тээврийн хөгжлийн яам, харьяа байгууллагад ажилласныхаа дараа төрийн албан хаагчидтай уулзлаа. Ирэх дөрвөн жилд улсын төсөв, гадаадын зээл, тусламж, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 2022 км хатуу хучилттай зам, 1172 у/м төмөр бетон гүүр барих юм байна. Мөн 40 гаруй сум, суурин газрыг хямд өртөгтэй замаар холбох “Нутгийн зам” төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн тухай сайд Л.Халтар танилцуулав. Энэ онд 123 чиглэлийн 2,000 орчим км автозам болон 27 байршилд 1,400 орчим у/м төмөр бетон гүүрийн барилгын ажил үргэлжилж байна. Хот хоорондын тээвэрт явж байгаа автомашинуудын паркийг шинэчлэх, автотээврийн салбарын байгууллагууд, замын засвар, арчлалтын компаниудыг яамны бүтцэд оруулах шаардлагатай гэж сайд Л.Халтар үзэж байна. Үүнийг ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд чиглэл  болгов. Мөн 2021 онд “Ковид-19” цар тахлаас үүдэлтэй хүндрэл, бэрхшээл үргэлжилнэ гэж тооцон ажлаа төлөвлөхийг захилаа.  Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн зөвшөөрлийг ил тод, нээлттэй, хүний хүчин зүйлээс үл хамааран шууд захиалж авах боломжийг бүрдүүлэх нь чухал байгааг тэмдэглэв. Гагцхүү хууль дээдэлж, иргэддээ түргэн шуурхай үйлчилдэг байх нь төрийн албан хаагчдын үүрэг гэдгийг санууллаа.

Цаашид:

–       Замын засвар, арчлалтыг жилийн турш хийж байх

–       Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн 58 км авто замын засвар, шинэчлэлт, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто замын ажлыг дуусгахад анхаарах

–       Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн 126,7 км хатуу хучилттай авто замыг тэмдэг, тэмдэглэгээтэй болгож бүрмөсөн дуусгах

–       Улаанбаатар-Дархан чиглэлийн хөдөлгөөнийг хэсэгчилэн нээсэнтэй холбогдуулж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахад онцгой анхаарах

–       Дархан-Алтанбулаг, Налайх-Баян сум чиглэлд дөрвөн эгнээ авто зам барих

–       Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахад онцгой анхаарч үр дүнтэй ажиллах, энэ хүрээнд тодорхой төсөл, шийдэл гаргах шаардлагатайг үүрэг болгов. Мөн баруун гар талдаа жолооны хүрдтэй, урьд нь осолд орж байсан, эвдрэлтэй, долоо ба түүнээс дээш жилийн насжилттай автомашиныг хилээр оруулж ирэхийг хэдийнээс хориглохоо тодорхой болгох цаг болсныг хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-05 103.57.94.50

УЧРАЛ ГИШҮҮН ЕР ХУВИЙН ТЭТГЭВРИЙН ДААТГАЛ ГЭЭД ОДОО АВЧ БАЙГАА ШИМТГЭЛИЙН 4 %-ИЙГ ХУВИЙН ТЭТГЭВРИЙН ДААТГАЛД ШУУД АВНА ГЭЖ ЮУ ЯРИАД ЧИЧРЭЭД БАЙГААГ ОЙЛГОХГҮЙ БАЙНА. УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙГМИЙН ДААТГАЛЫН САН ХҮРЭЛЦЭХГҮЙ БАЙХАД 4%-ИЙГ ХУВИЙН ДААТГАЛД ШИЛЖҮҮЛБЭЛ БҮР ХҮРЭЛЦЭХГҮЙ ГЭДГИЙГ ОЙЛГОДОГГҮЙ ЯМАР ТОЛГОЙ ВЭ? ХУВИЙН ТЭТГЭВРИЙН ДААТГАЛ ЧИНЬ ХҮНИЙ САЙН ДУРЫН АСУУДАЛ ШҮҮ ДЭЭ. САЙД АСАН УИХ-ЫН ГИШҮҮН ЧИНЗОРИГ ИХ ЗӨВ ЯРЬЖ ТАЙЛБАР ХИЙЖ БАЙСАН МАШ ЗӨВ, БИД ЭСЭРГҮҮЦЭЭГҮЙ ГЭХДЭЭ ЦАГ НЬ АРАЙ БИШ ГЭЭД, ,

Avatar

Зочин 2020-11-05 103.57.94.50

ХУВИЙН ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ХУУЛИНД ТЭЖЭЭГЧЭЭ АЛДСАН БОЛОН ТАХИР ДУТУУГИЙН ТЭТГЭВЭР ХАМААРАХГҮЙ ЮМ БАЙНА ГЭДГИЙГ ЧИНЗОРИГ САЙДЫН ҮГНЭЭС ОЙЛГОСОН, ЕР ХУРИМТЛАЛ Л ЮМ БАЙНА ЛЭЭ ГЭЖ ОЙЛГОСОН. ОДОО ШУУД 4% АВЧИХВАЛ ТЭР ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН ЧИНЬ ХЭДЭН ЖИЛИЙН ДАРАА ДАМПУУРВАЛ ХЭН Ч ХАРИУЦАХГҮЙ , УЛС Ч ХАРИУЦАХГҮЙ ЗӨВХӨН БУТУУТАЙ ЭТГЭЭДИЙГ ХАРИУЦЛАГА ТООЦООД АРД ТҮМЭН ХОХИРООД ҮЛДЭНЭ ДЭЭ. УЧРАЛ ЧИЧИРЧ ДАЙРАХАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ , АЛИВАА ЮМ ЦАГ ХУГАЦААТАЙ ГЭЖ САЙД БАЙСАН ХҮН ХЭЛЭЭД БАЙНА ХҮҮХДЭЭ?

Avatar

Зочин 2020-11-05 64.119.16.26

улсыг сөнөөх хамгийн түгээмэл арга өрөөр зам босгох. Ядаж өөрийн шатахуун битүмтэй болж байж тавь

Avatar

Зочин 2020-11-05 64.119.16.26

зам тавьж мөнгө үрэхээ зогсоо малнууд аа

Avatar

Зочин 2020-11-05 59.153.114.247

Дарханы 204.11 км зам тавьчихаж чадахгүй бж үхсэн ацны чинь 2022 км зам тавих . Хол очиж хуцаарай . Ард түмэн " мал" байсан тэр чигээрээ байна гэж боджээ ***р**д

Avatar

123456 2020-11-05 49.0.212.165

Мянгуужингийн там

Avatar

Зочин 2020-11-05 124.158.82.42

1172 ? У/М ? ? ? ГҮҮР

Avatar

Горьдовоо 2020-11-05 185.17.115.202

Ямар ачаа зөөх гэж бгаан? Зорчих хүнгүй, зөвхөн орк явах, хэрэглэх ачаагүй газхууд луу зам тавиадл байхуу

Avatar

Зочин 2020-11-05 59.153.115.246

2000км х 1 000 000 000₮ =2 000 000 000 000 ₮ волно…. АМжих ууу???????

Avatar

nkfnkqn 2020-11-05 202.9.40.62

exleed ene olon tataasaar ami zogoodog aimag sumuudaa negtgej tsegle

Avatar

Зочин 2020-11-05 202.126.89.217

Дархан-Улаанбаатарын 400км хүрэхгүй замаа 2018 онд эхлээд 2022 онд ашиглалтанд өгнө гэж байгаа хүмүүс 4жилд 2000км зам тавина гэхэд итгэл бага байна даа.Өмнөх 4 жилд та бүхэнд энэ замыг дуусгах боломж бүрэн байсан шүү дээ.

Avatar

Зочин 2020-11-05 107.77.173.6

Дарханы зам яалаа?

Avatar

Tt 2020-11-05 66.181.161.87

Saikhan tatvar tulygchdiin mungiig ureh ajil bn daa haha

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж