"Газпром" компани "Сибирийн хүч" төслийн ажлаа сэргээлээ

Хуучирсан мэдээ: 2020.11.06-нд нийтлэгдсэн

"Газпром" компани "Сибирийн хүч" төслийн ажлаа сэргээлээ

"Газпром" компани "Сибирийн хүч" төслийн ажлаа сэргээлээ

"Газпром" компани хийн хоолойн "Сибирийн хүч" төслийн хоёр дахь шатны ажлаа эхлүүллээ. Хоёр шатны ажил Ковыктинскийн ордоос Чаяндинскийн орд хүртэл байх юм.

"Барилга, угсралтын ажил эхэлж байна. Шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг татан авчирч, хоолойн гагналтын ажил эхэлсэн. Мөн ажилчдын түр суурин бэлэн болсон. 2000 орчим ажилчин, 1000 гаруй техникийг дайчиллаа” хэмээн албан мэдээнд дурджээ.

Одоогоор 10 орчим километр хоолойг угсран гагнаад байгаа бөгөөд графикийн дагуу бүх ажлыг хийх юм.

2019 оны арванхоёрдугаар сарын 2-нд ашиглалтад өгсөн "Сибирийн хүч" хоолойн хүчин чадал нь жилдээ 38 тэрбум кубометр юм. Энэ хоолойгоор Якутын Чаяндинскийн ордоос Хятадын хил хүртэл буюу Благовещенск хүртэл байгалийн хий экспортолж байгаа юм. Энэхүү хийн хоолойг таван жилийн турш нийтдээ 1,1 их наяд рубль зарцуулан барьсан.

РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж