COVID-19-ээр дахин халдварлах нь юунаас шалтгаалж байна вэ? | News.MN

COVID-19-ээр дахин халдварлах нь юунаас шалтгаалж байна вэ?

COVID-19-ээр дахин халдварлах нь юунаас шалтгаалж байна вэ?

COVID-19-ээр дахин халдварлах нь юунаас шалтгаалж байна вэ?

COVID-19 өвчнөөс эдгэсэн хүн дахин халдварлах уу, дахин халдварлах нь юунаас шалтгаалж байгаа талаар Оросын Гамалейн нэрэмжит Халдварт өвчин судлал, микробиологийн хүрээлэнгийн вирус судлаач, профессор Анатолий Альтштейн Спутник радиод ярьсан байна.

Коронавирусээс хамгаалах гол зүйл нь хүний дархлааны тогтолцоо, COVID-19-ийн өвчнөөс эдгэсний дараа коронавирус, дархлааны тогтолцоо хоёр аль аль өөрсдөдөө хаалт босгон тэмцэлдэж эхэлдэг гэж ойлгож болно. Гэхдээ зарим тохиолдолд дархлааны тогтолцоо ийм хаалт  босгож чадахгүй байж болно, тиймээс  эдгэсэн хүмүүс санаа амралгүй, дархлаагаа дэмжин, халдвар авахаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй хэмээн Анатолий Альтштейн зөвлөлөө.

"Дахин халдварлах бүрэн боломжтой. Гэхдээ түгээмэл биш. Тиймээс  эдгэрсэн хүн халдвар авахаас сэргийлэх бүхий л аргыг авах нь зүйтэй. Дахин халдвар авсан тохиолдолд өмнөхөөсөө илүү хүнд өвдөх магадлалтай” хэмээн тэр хэлжээ.

Анх удаа халдвар авахад тухайн хүний бие организм хэрхэн ямар хариу үйлдэл үзүүлснээс хамааран дахин халдвар авах магадлалыг тооцож болно гэж тэр хэлсэн байна. "Эхний халдвар авсаны дараа шинж тэмдэг нь сул, бараг мэдэгдэхгүй байсан бол дахин халдвар авах магадлал нэмэгдэнэ. Хоёр дахь халдвар хүнд, хөнгөн байх тал дээр эмч нар санал зөрөлдөж байна. Үүнийг судалж байна” хэмээн Анатолий Альтштейн хэлсэн байна.

РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Заагч 2020-11-06 202.179.31.251

Зочин нэрт луухаанаа хол очиж х** шавар хэрмэндээ чадмаа бол н**ш минь.

Avatar

Зочин 2020-11-06 59.153.113.54

ухна хүүк чинь бичиг үсэг боловсрол муутай юм уншаад ойлгохгүй худлаа хуцах муу санаа 2 оос өөр чадваргүй амьтан

Avatar

Зочин 2020-11-06 64.119.24.174

Корона бол амьтаны ханиад томуу юм. Ханиад томуунд дархлаа тогтоно гэж байхгүй. Хүн дахин дахин ханиад хүрч бас эдгэж байдаг. Мэдээж ханиад бага тусдаг, туссан нь бараг мэдэгдэхгүй шахам хөнгөн тусдаг хүн бий. Энэ нь амьдралын эрүүл цэвэр орчин, байгалтайгаа ойр бас хөдөлгөөнтэй эрүүл амьдралын хэв маяг, хамгийн гол нь эерэг өөдрөг сэтгэлгээ, ариун сүсэг бишрэл, хайр өршөөл дүүрэн зүрх сэтгэлтэй холбоотой. Эмч нарын онол болон вакцин мэт нь хоосон цэцэрхэл юм. Бузар зүрхтэй бол вакцин аврахгүй

Avatar

иргэн 2020-11-06 76.107.165.63

Ta naad ugee hil haaj duvchigneed baigaa Uhna'd heleech.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж