COVID-19-ээр дахин халдварлах нь юунаас шалтгаалж байна вэ?

Хуучирсан мэдээ: 2020.11.06-нд нийтлэгдсэн

COVID-19-ээр дахин халдварлах нь юунаас шалтгаалж байна вэ?

COVID-19-ээр дахин халдварлах нь юунаас шалтгаалж байна вэ?

COVID-19 өвчнөөс эдгэсэн хүн дахин халдварлах уу, дахин халдварлах нь юунаас шалтгаалж байгаа талаар Оросын Гамалейн нэрэмжит Халдварт өвчин судлал, микробиологийн хүрээлэнгийн вирус судлаач, профессор Анатолий Альтштейн Спутник радиод ярьсан байна.

Коронавирусээс хамгаалах гол зүйл нь хүний дархлааны тогтолцоо, COVID-19-ийн өвчнөөс эдгэсний дараа коронавирус, дархлааны тогтолцоо хоёр аль аль өөрсдөдөө хаалт босгон тэмцэлдэж эхэлдэг гэж ойлгож болно. Гэхдээ зарим тохиолдолд дархлааны тогтолцоо ийм хаалт  босгож чадахгүй байж болно, тиймээс  эдгэсэн хүмүүс санаа амралгүй, дархлаагаа дэмжин, халдвар авахаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй хэмээн Анатолий Альтштейн зөвлөлөө.

"Дахин халдварлах бүрэн боломжтой. Гэхдээ түгээмэл биш. Тиймээс  эдгэрсэн хүн халдвар авахаас сэргийлэх бүхий л аргыг авах нь зүйтэй. Дахин халдвар авсан тохиолдолд өмнөхөөсөө илүү хүнд өвдөх магадлалтай” хэмээн тэр хэлжээ.

Анх удаа халдвар авахад тухайн хүний бие организм хэрхэн ямар хариу үйлдэл үзүүлснээс хамааран дахин халдвар авах магадлалыг тооцож болно гэж тэр хэлсэн байна. "Эхний халдвар авсаны дараа шинж тэмдэг нь сул, бараг мэдэгдэхгүй байсан бол дахин халдвар авах магадлал нэмэгдэнэ. Хоёр дахь халдвар хүнд, хөнгөн байх тал дээр эмч нар санал зөрөлдөж байна. Үүнийг судалж байна” хэмээн Анатолий Альтштейн хэлсэн байна.

РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж