Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун болон ИТХ-ын Ажлын албаны зарим мэргэжилтэн өнөөдөр нийслэлийн ИТХ-ны Ажлын албаны үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцлоо. Уулзалтын эхэнд нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны Захиргаа, зохион байгуулалтын хэлтсийн дарга М.Халтар нийслэлийн ИТХ-ын ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, өнгөрсөн дөрвөн жилийн ажлуудаас танилцуулав. Танилцуулга мэдээллээс дурдвал, 2016-2020 онд нийслэлийн ИТХ ээлжит хуралдаанаа 32, ээлжит бус хуралдаанаа 10 удаа хуралдуулжээ. Энэ хугацаанд Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх, Хүн амын ахуйн үйлчилгээ-2020, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концевц, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө, Түрээсийн орон сууцанд хамруулах журам, Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа хайс барих, ашиглах, буулгах журам зэргийг батлан, хэрэгжилтэд анхаарч ажилласан юм.
Хэнтий аймгийн ИТХ-ын Ажлын албаныхан туршлага солилцов
Хэнтий аймгийн ИТХ 2020-2024 онд 39 төлөөлөгч, хоёр намын бүлэг, арван ажилтантайгаар ажиллах аж. Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун “ИТХ-ын Ажлын албаны ажилтан, мэргэжилтнүүд чадавхтай, чадвартай байх ёстой. Энэ ч үүднээс нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны үйл ажиллагаатай, харилцан туршлага солилцож байна. Манай Ажлын албаны хамт олныг хүлээн авч, туршлага солилцож байгаа нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны хамт олондоо талархал илэрхийлье” гэв.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Холбоотой мэдээ