Германы Гадаад хэргийн сайд Хейко Маас энэ жилийн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль санаснаас ээдрээтэй болж байгааг онцлоод, хүн бүрийг сонгуулийн дүн ямар ч гарсан зөвөөр хүлээж авахыг уриалжээ.
Тэрбээр “Америкт одоо болж буй бүхэн бидний АНУ-ыг төсөөлдөгчлөн тийм ч ардчилсан гэхээргүй байна. Гэхдээ сонгуулийн дүн ямар ч гарсан хүн бүр хүлээн зөвшөөрөх нь нэн чухал. Ялагч байх амархан, сайхан байдаг ч ялагдагч байх заримдаа үнэхээр хэцүү” хэмээн жиргэжээ.
Трамп, Байден хоёул өөрсдийгөө ялах нь ойлгомжтой, бараг ялчихлаа хэмээн сонгуулийн эцсийн дүн гараагүй байгааг үл тоон мэдээлж байгаа билээ. Одоогийн байдлаар Байден 264, Трамп 214 төлөөлөгчийн саналтай байгаа юм. Санал тоолж дуусагүй байгаа мужуудын аль нэгд нь л Байден ялбал Ерөнхийлөгч болоход тун ойрхон байна.
Гэхдээ дээрх тоо өөрчлөгдөж ч магадгүй. Ерөнхийлөгч Трамп нь Мичиган, Жиоржиа, Невада, Пеннсилвани мужуудын тооллогыг зогсоож, Висконсин мужийн саналыг дахин тоолох хэрэгтэй хэмээн үзэж, хуулийн дагуу арга хэмжээ авч эхэлсэн юм. Тэрбээр өрсөлдөгч талын хуйвалдагчид шөнийн цагаар саналын хуудсуудыг хаясан, хаалттай тоолсон, шуудангаар ирсэн саналуудыг бүрэн тоолоогүй гэдгийг онцолж, шаардлагатай бол АНУ-ын дээд шүүхэд хандах болно гэдгээ хэлсэн байна.
Эх сурвалж: RT.COM
Зочин 2020-11-06 202.9.40.31
Аль ч улсад аль ч нам ялж ялагдаж сурах хэрэгтэй шдээ ялсаныгаа хүндэтгэмээр юмаа ер нь бол
Зочин 2020-11-06 59.153.113.112
Ардчилал гэж анархизм л байдаг гэдгийг л харуулж байна даа. Короногоор 250 мянган иргэнийгээ нүд аниулчихаад би ерөнхийлөгч болох ёстой гээд байгаа трампад ичих булчирхай алга учраас тахимаа өгөхгүй гүрийж байх шив дээ.
Зочин 2020-11-06 66.181.185.104
Хоёр 80 шахсан хөгшин хүн нэг ажлын байрны төлөө ингэж үхэлдэн тэмцэлдэж чадаж байгааг харсан залуус яаж тайван сууж болох юмбэ?
зочин 2020-11-06 66.181.166.196
Ээ энэ хоёр одоо манай дарга нар, СЕХ-ныхноос зөвлөгөө авахгүй бор зүрхээрээ муйхарлаад л зүтгээд байх юм
Зочин 2020-11-06 66.181.187.49
МАНАЙХАН ЦАРЦАА МАРЦАА ГЭЭД ЯМАРЧ МАДАГГҮЙ ЯЛАХЫГ ЗААГААД ӨГСӨН БАЙГАА ДАА
Зочин 2020-11-06 202.126.90.135
Юу орчуулаад байгаа мал вэ Трамп тус мужуудын шүүхэд гомдол гаргасан ч гомдлыг буцаасан ш дээ, хөөе өөр орчуулагч байна уу наана чинь
зочин 2020-11-06 192.82.77.254
сэтгэгдэл яачваа админаа
зочин 2020-11-06 192.82.77.254
Ө хөөрхий USA бас л сонгуулийн хэрүүл.