Эрт дээр үед эрчүүд ан хийж, эмэгтэйчүүд жимс, ногоо түүж, агуй зуураа байдаг байсан хэмээн тодорхойлж ирсэн билээ.
Гэвч 9000 жилийн өмнө амьдарч байсан нэгэн эмэгтэйн олдвор дээрх үзлийг няцаах баталгаа болжээ. Андын нуруунаас олдсон тус эмэгтэйн араг ясны хажуугаас мөн зэр зэвсэг, ангийн хэрэгсэл зэрэг эд зүйлс олдсон аж. Мөн олдсон олдворуудаас харахад эмэгтэйчүүд ан хийдэггүй байсан гэх онолыг улам эргэлзээтэй болгожээ.
Андын нуруунаас олдсон эмэгтэй нас барах үедээ 17-19 настай байсан бөгөөд хамт олдсон ангийн зэвсгүүд нь ихэвчлэн том амьтан агнадаг байсныг гэрчлэх аж. Учир нь том хэмжээтэй жад, хавцал дээрээс чулуу унагадаг хөшүүрэг, мах зүсэх, ангийн дотор эрхтнүүдийг гаргаж хаядаг чулуун хутга зэрэг олдсон байна.
“Орчин үеийн хүмүүс бид ан хийх, гэр зуураа байх хоёр ойлголтыг хүйстэй холбож ойлгодог. Тиймдээ ч өдгөө зарим газарт эрчүүд илүү нэр хүндтэй, илүү орлоготой байх нь байгалиас заяагдсан, эртнээс уламжилж ирсэн соёл хэмээх хойлголт түгээмэл байдаг. Гэтэл эрт үед хөдөлмөр эрхлэхэд хүйс тийм ч их хамаагүй байсан гэдэг нь өдгөө ойлгомжтой болж байна. Эрт үед бид одоогийнхоосоо ч илүү тэгш эрхтэй байсан байж магадгүй юм” хэмээн судалгааны багийн ахлагч Рэнди Хаас ярьжээ.
Эрт үеийн анчид бүгд эрчүүд байгаагүйн баталгаа болсон олдворуудыг 2018 онд олж нээсэн бөгөөд араг ясны хэлбэр, шүднээс авсан дээжийн шинжилгээ зэргээр олдворуудын хүйсийг тогтоосон байна. Мөн эрдэмтэд 107 өөр газраас олдсон 8000-14000 жилийн өмнөх нийт 429 араг ясыг судалж үзжээ.
Тэдний 27 нь ангийн хэрэгсэлтэйгээ оршуулагдсан байсан бөгөөд 11 нь эмэгтэй, 15 нь эмэгтэй байжээ.
Эх сурвалж: CNN.COM
Холбоотой мэдээ