Согтуу жолооч тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргаж, нэг хүн амиа алджээ. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 4-5-нд шилжих шөнийн 01.01 цагийн орчимд Toyota Prius загварын автомашины жолооч Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохдоо Toyota Prius загварын хоёр, Toyota Sai загварын автомашиныг тус, тус мөргөж, 32 настай эрэгтэй амиа алдсан байна. Осол нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг, “Арвай үндэс” худалдааны төвийн хойд замд гарчээ.
Тээврийн цагдаагийн албанд нэг хоногийн хугацаанд зам тээврийн ослын шинжтэй 237 дуудлага бүртгэгджээ. Зам тээврийн ослоор дөрвөн хүн бэртэж, нийслэлд нэг хүн амиа алдсан нь дээрх ноцтой осол аж. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
Б.ЦЭЦЭГ
Зочин 2020-11-05 202.131.225.197
orkuudiig hotoos zailuul
/*-*/ 2020-11-05 49.0.212.165
Тэр согтуу нь бас л АН намын хулгайч байсан гэж бичээч
irgen 2020-11-05 202.21.108.39
unuudur hoid lager deer sogtuu yavjil baina lee, avaar hiisen hoino l yarih yumdaa, bainga l hyanah heregtei
Зочин 2020-11-05 64.119.23.130
Согтуудаа жолоо барьж аварь үүсгэсэн болон танхайрч, балмад зангаар бусадын эрх чөлөөнд халдан бие мах бодид хохирол учруулах зэрэг ноцтой гэмт хэрэг гаргагсдад ногдуулах хуулийн хариуцлагыг эрс чангатгаж, тэр Америк, Солонгос болон бусад орны жишгээр шийдвэртэй арга хэмжээ авч ажил зохиомоор байна. Олон жил хүчирхийлэл дунд арга мухардсан, эцэс төгсгөлгүй зовлон дунд амьдардаг олон ядарсан иргэдтэй улс хэвээр байгаад байх юм уу.
Со 2020-11-05 202.9.40.147
Согтуучууддаа энрэнгүй хандахаа зогсоож хүнд ял өгөхгүй бол засрахгүй хүн дайрч алсан согтууг шууд цаазлах хэрэгтэй
зочин 2020-11-05 192.82.65.120
Нэг л сүрхий анхааруулах юм. Согтуу жолоо барьсан этгээдийг дорвитой шийтгээч.