Шинэ Зеландын Гадаад хэргийн сайд маоричуудыг дэлхийд таниулж байна | News.MN

Шинэ Зеландын Гадаад хэргийн сайд маоричуудыг дэлхийд таниулж байна

Шинэ Зеландын Гадаад хэргийн сайд маоричуудыг дэлхийд таниулж байна

Шинэ Зеландын Гадаад хэргийн сайд маоричуудыг дэлхийд таниулж байна

Улстөрч Нанайа Махута энэ долоо хоногт Шинэ Зеландын анхны эмэгтэй, уугуул Гадаад хэргийн сайд болж шуугиан тарьсан билээ. Гэвч түүний маори үндэсний моко шивээснээс болж улс төрийн карьер нь тийм ч дардан байгаагүй аж.

Махута 2016 онд маори үндэстний шивээсний ёслолд оролцсоныхоо дараа уруул, эрүүн дээгүүрээ шивээстэй анхны парламентын гишүүн болсон юм. Тэрбээр “Манай үндэстний шивээс миний маори үндэстэн байгаадаа бахархаж буйг, манай ард түмний соёлыг илэрхийлж байгаа юм” хэмээн жиргэжээ.

Махутагийн ачаар өдгөө моко шивээс Шинэ Зеландын нийгэмд түгээмэл болж, нийтээр хүлээн зөвшөөрсөн байна. Моко шивээс уугуул маоричуудын хувьд соёлын асар их ач холбогдолтой бөгөөд шивээс хийлгэсэн хүн өвөг дээдэстэйгээ холбогддог хэмээн үздэг аж.

Хүн бүрийн моко хоорондоо ялгаатай, дахин давтагддаггүй бөгөөд моко шивээсээр нь тухайн хүний нийгмийн статус, ажил мэргэжил гэх мэт онцлогийг мэдэх боломжтой юм байна. Түүнээс гадна хоёр хацар дээрх моко шивээсээр нь тухайн хүний эцэг эхийг нь таньдаг аж.

Энэхүү шивээсийг "Моко" хэмээн нэрлэсэн нь маоричуудын шүтдэг газар хөдлөлт, галт уулын бурхан Руамокотой холбоотой аж. Домогт ярьдгаар Матаоро доод ертөнцийн захирагчийн охин Ниварекад дурлаад, ханилан суудаг. Гэвч нэгэн өдөр Матаоро уураа барьж дийлэлгүй эхнэртээ гар хүрчихжээ. Тэрээр хийсэн үйлдэлдээ гэмшин Ниварекагаас уучлал гуйхаар доод ертөнцөд очсон байна. Гэтэл Ниварекагийн аав түүнд моко урлаг зааж өгөөд, өөрт нь чөтгөрийн моко хийж, хийсэн үйлдлийг нь үргэлж сануулж байхаар болгоод, дээд ертөнцөд очихыг нь хоригложээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж