С.Чулуун: “Чингис хаан” музейд дэлгэх үзмэр хангалттай бий | News.MN

С.Чулуун: “Чингис хаан” музейд дэлгэх үзмэр хангалттай бий

С.Чулуун: “Чингис хаан” музейд дэлгэх үзмэр хангалттай бий

С.Чулуун: “Чингис хаан” музейд дэлгэх үзмэр хангалттай бий

Соёлын яамны хурлын танхимд өнөөдөр (2020.11.) болсон Соёлын сайдын анхдугаар хуралдаанд Соёлын тухай хууль, Киноны тухай хууль, Музейн тухай хуулийн төслийн танилцуулгыг хийлээ. Энэ үеэр Сайдын зөвлөлийн бүрэлдэхүүнд багтсан олны танил эрхэмүүд өөрсдийн салбарт тулгамдаж буй асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм.


СОЁЛЫН САЛБАРТ БОДЛОГО ҮГҮЙЛЭГДСЭЭР ИРСЭН

“Чингис хаан” хамтлагийн ахлагч, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Д.ЖАРГАЛСАЙХАН:

-Монголын ард түмний зүрх сэтгэлд урлаг байдаг, монгол хүн бүр дуучин. Урлагийн сэтгэлгээ ч хөгжсөн. Социалист нийгмийн үед тогтсон соёл урлагийн системээр өнөөг хүртэл дөнгөн данган тогтож ирсэн. Тухайн үед урын санг тогтвортой байлгах, урд, хойд хөршид боловсон хүчний мэргэшил эзэмшүүлэх, олон нийтэд ямар бүтээл хүргэх вэ зэргийг төрийн бодлогоор шийддэг байлаа. Үнэхээр сайн тогтолцооны систем бүрдсэн учраас ахмадуудаа хүндэлж, шүтсэн, олон нийтийн сэтгэлд хоногшсон сайхан бүтээл ч мэндэлж байв. Олон жил соёл урлагийн салбарт бодлого үгүйлэгдсээр ирснийг бид харлаа, үзлээ. Даяарчлагдаж буй энэ цагт олон улсад Монголын урлаг соёлыг сурталчлахад Соёлын сайдын танилцуулсан Соёлын тухай хууль, Засгийн газрын бодлого томоохон дэмжлэг болно гэж ойлголоо. Өнөөдрийн хуралдаанд оролцоод, сэтгэгдэл их өндөр байна. Бид хамгийн сүүлд хэзээ салбартаа тулгамдаж буй асуудал, хойшид хэрэгжүүлэх бодлого чиглэлээ тодорхойлоод сууж байсныг санахгүй байна. Цар тахлын үед шинээр байгуулагдсан Соёлын яам өчигдрийг бодож, ирээдүйг тооцоолсон маш том бодлогын алхам хийжээ. Урлагийн салбар цаашид ч хөгжинө гэж харж байна.

ХОШИН УРЛАГИЙН САЛБАР УНАЛТАД ОРООГҮЙ

Монгол Улсын Гавьяат жүжигчин Н.ОНОН: 

-Хошин урлагийн салбараас хөндийрч, дэлгэцийн уран бүтээлд анхаарч байна Манай X-ТҮЦ продакш 2017 оны дөрөвдүгээр сараас хойш тайзан дээр гаралгүй гурван жил долоон сар боллоо. Гэхдээ энэ урлагийг хэн нэгэн шүүмжилж, хэн нэгэн шинэчилдэг, бодлогын асуудал биш. Зах зээл нь хариулна. Залуу уран бүтээлчид эл салбарыг цаашид шинэчлэн хөгжүүлэх үү, үгүй юү гэдгээ өөрсдөө шийднэ. Залуус маань энэ урлагт шинэчлэлт хийж чадна гэдэгт итгэдэг. Миний хувьд хошин урлагийн салбараас хөндийрөөд багагүй хугацаа өнгөрсөн. Гэвч хошин урлагийн салбар уналтад ороогүй. Тодорхой хэмжээний шинэчлэлт хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрнө.

САЙДЫН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНД:
  • Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров
  • Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн
  • Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо
  • Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав
  • ШУА-ийн тэргүүн, дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар
  • Соёлын гавьяат зүтгэлтэн, бурханч лам Г.Пүрэвбат
  • Чингис хаан одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар
  • Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан
  • Гавьяат жүжигчин, "Чингис хаан" хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан
  • Гавьяат жүжигчин, дуучин, продюсер Б.Дашдондог
  • Доктор, профессор Э.Сонинтогос
  • Монголын Урчуудын Эвлэлийн шагналт зураач А.Чадраабал
  • Найруулагч Б.Баатар
  • Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Д.Цоодол
  • Гавьяат жүжигчин Н.Онон нар багтаж байгаа юм.

ЦИРКИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ, ТЭД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭЭГҮЙ

Соёлын салбарт шийдвэрлээгүй олон асуудал хариулт нэхсээр байна. Шинээр баригдах музейн барилгууд, хувьчлагдсан “Аса” циркийн асуудал сүүлийн үед хурцаар яригдах болсон. Эдгээр асуудалд Соёлын яамнаас ямар бодлого чиглэл баримталж буй талаар Соёлын сайд С.Чулуунаас тодрууллаа.

Соёлын яам өнөөдөр анхдугаар хуралдаанаа зохион байгууллаа. Салбарын яамнаас ямар бодлого баримталж байна вэ?

Улсын Их хурлаар Соёлын яамны бодлогын дөрвөн жилийн төлөвлөгөөг баталсан. Соёлын яам 24 жилийн дараа анх удаа бие даан байгуулагдсан цаг үеэс үндсэн үйл ажиллагаа, бодлого, чиглэлээ төлөвлөсөн. Энэ хүрээнд Сайдын зөвлөлийн анхдугаар хуралдаанаа өнөөдөр зохион байгууллаа. Соёл урлагийн бодлогын үйл ажиллагаа ганцхан яамны ажил биш тул салбар салбарын төлөөлөл, олны хүндлэлийг хүлээсэн ахмад, дунд, залуу үеийн төлөөллүүдийг зөвлөлийн бүрэлдэхүүнд багтаалаа. Хуралдаанаар ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааг тодорхойллоо.

-Соёлын салбарт хамгийн их тулгамдаж буй ямар асуудал байна вэ?

Монгол Улсын соёлын салбарт тулгамдаж буй асуудал бол боловсон хүчин. Сүүлийн 20 жилийн хугацаанд өөрийн гэсэн боловсон хүчний болон хүний нөөцийн тогтвортой бодлогогүй явж ирсэн. Ялангуяа хөдөө орон нутагт энэ асуудал хамгийн их тулгамдаж байна. Орон нутгийн 340 суманд ажиллаж буй соёлын ажилтнуудын 70 хувь нь мэргэжлийн биш. Иймд мэргэжлийн боловсон хүчин бэлдэх чиглэлд Соёлын яамны тэргүүлэх бодлогоо баримталж байна. Дөрвөн жил ажилладаг биш, 40 жил ажилладаг салбарын мэргэжилтэн бэлдэх шаардлагатай байгаа юм. Бид дэлхийд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлдэх ёстой.

-Засгийн газраас Байгалийн түүхийн музей, Үндэсний номын сан, Чингис хаан, хаад язгууртны музей, Үндэсний урлагийн их театр зэрэг дөрвөн том бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй. Өнөөдрийн байдлаар эдгээр ажлын гүйцэтгэл ямар шатандаа явна вэ?

-Сүүлийн 100 жилд соёлын салбарт ямар ч том бүтээн байгуулалт хийгдээгүй. Засгийн газрын шийдвэрээр соёлын салбарт дөрвөн том бүтээн байгуулалт өрнөж байна. Хамгийн том бүтээн байгуулалт болох Чингис хаан, хаад язгууртны музейд 50 орчим тэрбум төсөвлөсөн. Ирэх оны долдугаар сард ашиглалтад орно. Хоёрдугаарт, Их тэнгэрийн аманд баригдаж буй Байгалийн түүхийн музейн цогцолбор 2023 онд ашиглалтад орно. Одоогоор зураг төслийн ажлыг нь боловсруулж байна. Мөн Үндэсний номын сангийн барилгын ажил арванхоёрдугаар сард дуусна. Тус номын сан олон улсын стандартад нийцсэн бүх насны хүн ном унших боломжийг хангасан. Мөн Үндэсний урлагийн их театрын барилга барих газар чөлөөлөлтийн ажил дуусч байна. Цаашид Төв аймаг, Хөвсгөл нуур, Орхоны хөндийд музейн бүтээн байгуулалтын ажил үе шаттайгаар өрнөнө.

-Чингис хаан, хаад язгууртны музейн үзмэрийг хэрхэн дэглэх вэ? Тус музейд дэлгэх үзмэр байхгүй, дийлэнх нь хуулбар гэсэн шүүмжлэл гарч байна?

-“Чингис хаан” хаад язгууртны музей үзмэргүй байна гэж огт байхгүй. Энэ бол ташаа мэдээлэл. Хамгийн наад захын жишээ нь, Монгол Улс Чингис хааны үлдээсэн өв шүү дээ. Музейд дэлгэх үзмэр хангалттай бий. Монгол орны нутаг дэвсгэрээс олдсон археологийн олдворуудын 20 хувийг музейд дэлгэнэ. Бусад нь музейд багтаж шингэхгүй болов уу. Музейг нэг өдөр дүүргэдэггүй, олон жилийн судалгааны үр дүнд дүүргэдэг.

-Циркчид төрөөс байраа нэхэж шаардлага хүргүүлсэн. Тэдний зүгээс хуучин циркийн сургуулийн байрыг шинэчилж, шинэ байртай болгохыг шаардсан. Шаардлагыг хүлээн авсан уу? Нөгөө талаас “Аса” циркийн барилгын засварын ажил хэдэн хувьтай байна вэ? Эдгээр асуудалд салбарын яамнаас ямар бодлого баримталж байна вэ?

-Соёлын яамнаас циркийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх нэг л бодлого баримталж байна. Одоогоор “Аса” циркийн засварын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Харин циркчдээс ямар нэгэн шаардлага албан ёсоор ирүүлээгүй. Хуучин циркийн тухайд нэлээн асуудал бий. Мөн циркийн асуудлыг Боловсрол, шинжлэх ухааны яам хариуцна. Ерөнхийдөө соёл урлагийн салбарт тулгамдаж буй  асуудлыг та бүхэн ойлгох хэрэгтэй. Сүүлийн гучаад жил хэн ч гар хүрээгүй асуудал шүү дээ. Алхам алхмаар л соёлын салбарт тулгамдсан асуудлуудыг шийднэ гэдгийг та бүхэн ч мэднэ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-05 202.126.90.29

Монголын агуу их түүх соёл урлагыг гадаадад маш сайн сурталчилах хэрэгтэй байна. Үүний тул бүхэл бүтэн хэлтэс маш эрчимтэй ажиллах шаардлагатай байна шүү. Гадаадынхныг алмайруулах хэрэгтэй

Avatar

Эрдэнэбат 2020-11-05 66.181.160.86

Энэ зөвлөлд баялаг өүтээгч ер нь гагц ч хүн алгаа бүгд шоучид байна

Avatar

Зочин 2020-11-05 66.181.161.83

Онон, Жаргалсайхан одоо болиёооо, эд нараар зөвлүүлдэг төрөөс юу хүлээх юм бэ. 30аад жил ард түмнийг доромжилж хагартлаа баяжлаа. Зүгээр зайлаачээ. Жанцанноровоо одоо болоо юм биш үүү. Нүх голохгүй оготно шиг хаа сайгүй л золбирч явахын. Шуналаа дараач

Avatar

Зочин 2020-11-05 103.14.38.144

Чулуун их зөв зүйтэй юм хийж эхэлж байгаа залуу сайд. Та нар үр дүнг нь харж байгааад шүүмжил л дээв

Avatar

Зочин 2020-11-05 139.5.217.181

Битгий х**. Энэ усан тэнэг сайд Манжын үеийн бүх түүхийг хужаад өгчихөөд бна мал аа. Одоо х***а нар манж бол бидний улс, манжын залгамж бид мөн манжын харъяанд бсан Монгол биднийх гэж дэлхий даяар зарлах номоо хэвлүүлж бна. Энэ лалрын Чулуун нэрээ бичиж бгаам, үхээсэй энэ сайд.

Avatar

Зочин 2020-11-05 103.229.123.117

HEDEN DUUCHIN SOELIIG AVCH YAVAH UU/

Avatar

Зочин 2020-11-05 203.91.115.52

Ийм зөвлөлтэй хол явахгүй.

Avatar

zochin 2020-11-05 124.158.81.105

tanai baiguulagad HODOONII 10 jiliin bolovsroloos oor sursan yumgui huuramch diplomtoi hun ajillaj bn TIIM baij boldog yumuu toriin alba tsenzuurgui bolson uu

Avatar

Зочин 2020-11-05 66.181.161.83

Чингис хаан, хаад язгууртны музей нэртэй болчихож, Чулуунаа ажил ингэж хийхгүй

Avatar

ЗОЧИН 2020-11-05 202.9.46.68

баахан дуучид, жүжигчид байна ш тээ …бас нэг чавганц…бодлого ярих хүн хэд бна аа ???

Avatar

Хулхи академич 2020-11-05 66.181.176.230

"Сүүлийн 20 жилийн хугацаанд өөрийн гэсэн боловсон хүчний болон хүний нөөцийн тогтвортой бодлогогүй явж ирсэн. Иймд мэргэжлийн боловсон хүчин бэлдэх чиглэлд Соёлын яамны тэргүүлэх бодлогоо баримталж байна." Хаашаа юм бэ, Соёлын яам мэргэжилтэн бэлддэг боловсролын байгууллага болчихсон юм уу??? Бантагнуулж хаяж байна даа, зайлуул.

Avatar

Аpple 2020-11-05 203.91.115.52

Залуу хүн том зорилт тавьж эрчтэй ажиллаж байгаа нь юу нь буруу гэж? Чингисийн эх орон гээд Монголд ирэхэд нийслэлд нь юу үзэх юм. Гэтэл Хятадад очиход ямар байдаг билээ. Харамсах бачимдах зэрэгцдэг. Ганц музейг манайхан жинхэнэ бүтээлээр дүүргэж чадна. Энэ ажлыг түүхч сайд лавтай хийж чадна. Ажлыг нь дэмжиж эхлүүлье.

Avatar

Зочин 2020-11-05 66.181.178.235

Ер нь тэгээд энэ төрд байгаа хөөрүү юм мэдэхгүй хүмүүсийн аргыг олж байгаад юу ч гэсэн музейтэй болж байгаа нь зөв. Чулуун эрдэмтний алсын ухаан. Дараа нь бид харуулах зүйлийнхээ учрыг олно доо. Үзмэр олдохгүй бол жилийн дараа өөр нэр өгөөд явсан ч болно шүү Засгийн л шийдвэр. Үзмэр гээд байх юм музей буюу орон зай чухал.

Avatar

Зочин 2020-11-05 139.5.217.181

Битгий унгас алд. Энэ усан тэнэг сайд Манжын үеийн бүх түүхийг хужаад өгчихөөд бна мал аа. Одоо хятадууд нар манж бол бидний улс, манжын залгамж бид мөн манжын харъяанд бсан Монгол биднийх гэж дэлхий даяар зарлах номоо хэвлүүлж бна. Энэ лалрын Чулуун нэрээ бичиж бгаам, үхээсэй энэ сайд.

Avatar

Зочин 2020-11-05 202.126.90.141

Tsirk bolowsrol shinjleh uhaanii yamand.hayalagddag genuu.

Avatar

Зочин 2020-11-05 122.201.21.84

Асашюро, хотын дарга хоёр Өвөохангайнхан намын бүлгийн даргаа дарамтлаад, тэр энийгээ дарамталж, энэ нь хариуцлагаас мултраад, Боловсролын яаманд чихчихлээ

Avatar

Zochin 2020-11-05 150.129.140.191

Khaanii hereglej bsan zuil gej bna uu.

Avatar

Зочин 2020-11-05 192.82.78.122

Шарил ухаад байх нь зөв үү? Шарилаас олдсон зүйлээр соёлын дурсгал гэж нэрлэх нь зөв үү? Чингис хааны хэддүгээр үеийн удам судар амьд сэрүүн байна вэ?

Avatar

Хотын уугуул иргэн 2020-11-05 103.26.195.127

Энэ Чулуун гэж ёстой бүтэхгүй нөхөр байна. Соёл, музей гэж юу байдгийг ойлгодоггүй. Музей бол юуны өмнө эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага. Түүнээс биш агуулахад багтахгуй юмаа тавиур дээр эгнүүлээд тавьдаг газар биш. Мөн "Сүүлийн 100 жилд соёлын салбарт ямар ч том бүтээн байгуулалт хийгдээгүй" гэж х**.аж байна. Дуурийн театр, Драмын театр, Цирк, Соёлын төв өргөө, 300 сумын соёлын клуб г.м. зүйлүүд том бүтээн байгуулалт биш юм уу_ дурак аа. Энэ нөхөр соёл, урлагыг сүйрүүлэхэндээ

Avatar

Зочин 2020-11-05 59.153.112.95

Shaagaad bai. Bhgui gesnee genet bdg bolson bh shig

Avatar

Зочин 2020-11-05 202.9.46.64

Соёлын сайдаа дэмжье. Богино хугацаанд их ажил эхлүүлж, эрч хүчтэй ажиллаж байна. Эрдэм боловсролтой, эх оронч түүхч гэж боддог. Хийсэн ажлыг нь харлуулах гэж оролдоод байгаа хүмүүс их муухай харагдаж байна гэж мөн олон хүн ярьж байна. Жинхэнээсээ эх орон, түүхээ гэж боддог эрч хүчтэй сайд Чулуунд амжилт хүсье.

Avatar

Зочин 2020-11-05 139.5.217.181

.Битгий унгас алд. Энэ усан тэнэг сайд Манжын үеийн бүх түүхийг хужаад өгчихөөд бна мал аа. Одоо хятадууд нар манж бол бидний улс, манжын залгамж бид мөн манжын харъяанд бсан Монгол биднийх гэж дэлхий даяар зарлах болно. Номоо ч хэвлүүлж бна. Энэ лалрын Чулуун нэрээ бичиж бгаам, үхээсэй энэ сайд.

Avatar

Зочин 2020-11-05 64.119.19.237

Онон онигоо! Бас гавьяат гэн vv?

Avatar

Зочин 2020-11-05 192.82.74.101

Эд нарын дотор англи хэл , орчин уеийн урлаг соелын менежментын талаар мэдлэг боловсролтой хүн байгаа юм уу
Баахан гүйцэтгэх түвшний уран бүтээлчид
Нөгөө л хэд

Avatar

Tuuhch 2020-11-05 64.119.23.14

Chinii ugend itgesnees erdemtdiin ugend itgesen ni 1000% onono.

Avatar

ЧИНГИС 2020-11-05 139.5.216.106

"СОЁЛ" ГЭЖ ЮУ ВЭ? УРЛАГ ЭХЛЭЭД ҮҮСЧ ТҮҮНИЙГ ДАГАЖ СОЁЛ СОЁОЛЖ ЭХЭЛСЭН ЮМ БИШ ҮҮ? ШУУДХАН ХЭЛЭХЭД СОЁЛЫН ЯАМ ГЭДЭГ НЭР МӨН ҮҮ?

Avatar

Зочин 2020-11-05 202.126.90.50

Бүгдл мундаг урлагын тогоон доторхи жаргал зовлонг мэддэг улс бна сөрөг сэтгэгдэл бичиж дур ханадаг улс ихэссэн энэ үед соел урлага тунч хэрэгтэй

Avatar

Мухалий 2020-11-05 202.9.46.209

Энэ Чулуун сайд болмогцоо Чингис хааны булшийг олсон гэнэ лээ. Тэгээд тэнд байсан бүх юмыш дэлгэж тавих юм гэсэн.

Avatar

Зочин 2020-11-05 66.181.187.228

Зөвлөх дотор УГЗ Төрийн шагналт Л,Ганхуяг сайдаад их тус болно доо

Avatar

Зочин 2020-11-05 66.181.187.228

Зураач барималч УГЗ төрийн шагналт барималч Л,Ганхуяг их хэрэгтэй хүн дээ

Avatar

Ard 2020-11-05 67.81.184.102

Argaa barsan Mongolchuud,Chinges khaan gej gonshignohoos oor heleh ymgui,muugaa uzej modon moriu teverseer
Ydahdaa toriin sulneesee modon morio avch hayach,jinhene moritoi tostei ym urlaj chadahgui yu?Ter modon mori muuhai gedeg ni!

Avatar

Зочин 2020-11-05 80.66.37.60

Цирк боловсрол, шинжлэх ухаан болоод явцан уу одоо

Avatar

Зочин 2020-11-05 202.126.89.241

Asa avargaas jaahan jiirhej bgaa bizdee! Zailuuldaa zailuul…

Avatar

Зочин 2020-11-05 202.126.89.14

Чингис хаан нь ч хийж байгаагүй юмыг одоогийн сайд дарга нар хийгээд л…..шал утгагүй юм…Чингис хаан гэж байсан ч юмуу

Avatar

Зочин 2020-11-05 103.14.37.6

Сүүлийн 100 жилд юу ч хийгдээгүй гэнэ үү? ойлгосонгүй, тэгээд 1920 оноос өмнөх бүтээн байгуулалтуудтайгаа байгаа гэсэн үг үү, энэ одоо мэдрэл муутай юм уу буруу бичээд байгаа юм уу, яадаг мал аж ахуй вэ?

Avatar

Зочин 2020-11-05 202.126.89.14

Монголчууд угаасаа л юу ч хйидэгүй ш дээ…Одоо л ойлгож байгаамууу хахаха….

Avatar

Зочин 2020-11-05 103.14.37.6

Үгүй тэгээд өмнөх музейнүүд, театрууд, хүүхдийн ордон, соёлын төв өргөө мэтийн олон зүйлүүд, орон нутгийн бүх л байгууламжууд хэзээ хийгдсэн байхав, чиний үгүйсгэх яахав ээ мал минь наад сайд чинь эргүү нь хавдар шинжтэй болчихоод байна

Avatar

Зочин 2020-11-05 192.82.78.122

Чингис хааны хэрэглэж явсан эд өлгийн зүйл нэг байхгүйг Монголчууд бүгд мэднэ. Ичээч худал хэлж улсын төсвийг идэж ууж байна.

Avatar

Зочин 2020-11-05 202.21.117.178

энэ Онон тоон доторх ҮСЭГ мэт ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж