2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 36,604,846 төгрөгийн үнийн дүн бүхий 333,948 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол алт" ХК (ERS +15.00%) болон "Женко тур бюро" ХК (JTB +7.59%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монголын хөгжил үндэсний нэгдэл" ХК (HAM -12.16%) болон "МҮДИКС" ХК (MUDX -11.54%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр Хөрөнгө оруулалтын 1 сангийн нийт 48,159 ширхэг нэгж эрх 5,181,814 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP 20 индекс 0.27 хувиар өсөж, 17548.44 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,600,124,478,855.83 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ