Индианчууд өвөг дээдсээ хүндэтгэн, морьтой ирж саналаа өгчээ | News.MN

Индианчууд өвөг дээдсээ хүндэтгэн, морьтой ирж саналаа өгчээ

Индианчууд өвөг дээдсээ хүндэтгэн, морьтой ирж саналаа өгчээ

Индианчууд өвөг дээдсээ хүндэтгэн, морьтой ирж саналаа өгчээ

Навахо омог 570 хүнээ Covid-19 өвчнөөр алдаж, асар их гарз хохирол амссан хэдий ч сонгуульдаа идэвхтэй оролцжээ.

Омгийн гишүүн 30 настай Элли Янг Дине энэ сонгуулийг маш чухал хэмээн үзээд омгийнхон бүгд морио унаад сонгуулийн байр руу хөдөлцгөөсөн аж. Тэрбээр аавынхаа хүслийг биелүүлэхийн тулд ийнхүү омгийнхноо зохион байгуулж, сонгуулийн байр хүртэл 16 км замыг мориор туулжээ.

Элли Янг Дине сэтгүүлчдэд “Бидний сонгох эрх чөлөөний төлөө амиа хайрлалгүй тулалдсан өвөг дээдсээ хүндэтгэн ийнхүү мариор ирж саналаа өглөө. Мөн энэ үйлдлээрээ бид цар тахлаас болж нас бараад, сонгууль өгч чадахааргүй болсон анд нөхдөө хүндэтгэж байна” хэмээн ярьжээ.

Мөн тэрбээр өөрийн инстаграм дээрээ “Бид морио унаад сонгуулийн санал хураах байр хүртэл 15 км туулан очиж саналаа өглөө. Энэ бол бидний сонгох эрх чөлөөний төлөө эрэлхэгээр тулалдсан өвөг дээдэстээ үзүүлж байгаа хүндэтгэл. Тэд бидний амьдрал, ард түмэн, эх нутаг, эх дэлхий, эцэг тэнгэр, ирээдүй хойч үеийнхээ төлөө үүнээс ч хол замыг мориор туулж байсан” хэмээн бичжээ.

Навахо нь Америкт өдгөө оршиж буй хамгийн том индиан омог юм. Өдгөө навахочууд 204 мянган км өргөн газар нутгийг эзэмшиж, 175 мянгуулаа аж төрж байгаа аж.

Эх сурвалж: NATIVENEWSONLINE.NET

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Доржсамбуужаргал 2020-11-05 2.132.235.91

Морьтой ирж сонгуульд санал өгөх манай улсад жирийн үзэгдэл шүү дээ.

Avatar

Зочин 2020-11-05 64.119.27.74

Монгол, Индиан 2 чинь нэг угсаатнаас салсан гэдэг билүү

Avatar

өвөг дээдсийн сонголтыг хүндэтгэ 2020-11-05 202.179.27.22

халимагууд шиг л болж дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж