Навахо омог 570 хүнээ Covid-19 өвчнөөр алдаж, асар их гарз хохирол амссан хэдий ч сонгуульдаа идэвхтэй оролцжээ.
Омгийн гишүүн 30 настай Элли Янг Дине энэ сонгуулийг маш чухал хэмээн үзээд омгийнхон бүгд морио унаад сонгуулийн байр руу хөдөлцгөөсөн аж. Тэрбээр аавынхаа хүслийг биелүүлэхийн тулд ийнхүү омгийнхноо зохион байгуулж, сонгуулийн байр хүртэл 16 км замыг мориор туулжээ.
Элли Янг Дине сэтгүүлчдэд “Бидний сонгох эрх чөлөөний төлөө амиа хайрлалгүй тулалдсан өвөг дээдсээ хүндэтгэн ийнхүү мариор ирж саналаа өглөө. Мөн энэ үйлдлээрээ бид цар тахлаас болж нас бараад, сонгууль өгч чадахааргүй болсон анд нөхдөө хүндэтгэж байна” хэмээн ярьжээ.
Мөн тэрбээр өөрийн инстаграм дээрээ “Бид морио унаад сонгуулийн санал хураах байр хүртэл 15 км туулан очиж саналаа өглөө. Энэ бол бидний сонгох эрх чөлөөний төлөө эрэлхэгээр тулалдсан өвөг дээдэстээ үзүүлж байгаа хүндэтгэл. Тэд бидний амьдрал, ард түмэн, эх нутаг, эх дэлхий, эцэг тэнгэр, ирээдүй хойч үеийнхээ төлөө үүнээс ч хол замыг мориор туулж байсан” хэмээн бичжээ.
Навахо нь Америкт өдгөө оршиж буй хамгийн том индиан омог юм. Өдгөө навахочууд 204 мянган км өргөн газар нутгийг эзэмшиж, 175 мянгуулаа аж төрж байгаа аж.
Эх сурвалж: NATIVENEWSONLINE.NET
Холбоотой мэдээ