АНУ-ын сенатор Берни Сандерс сонгуулиас долоо хоногийн өмнө өгсөн ярилцлагадаа сонгууль хэрхэн өрнөхийг тааварлан ярьсан нь өнөөдөр биелэлээ олж, бүх зүйл түүний хэлснээр болсон нь олны сонирхлыг татаж эхэлжээ.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолтой явсан тэрбээр өнгөрсөн аравдугаар сард Жимми Фаллоны ток шоунд оролцож, сонгууль хэрхэн болох талаар өөрийн бодлыг хуваалцсан юм.
Тэрбээр “Миний бодлоор сонгуулийн санал тоолж эхлэхэд Бүгд найрамдах нам тэргүүлж эхэлнэ. Ялангуяа Пеннсилвани, Мичиган, Висконсин мужуудад Трамп тэргүүлэх болно. Гэвч эцсийн шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх энэ гурван мужийн хүн ам, ялангуяа Ардчилсан намынхан ихэнх нь шуудангаар саналаа өгсөн тул тооллого сунжирна. Удаан сунжирсны эцэст тус мужуудад Байден тэргүүлж эхэлнэ” хэмээн ярьсан аж.
Түүний дараа тэрбээр “Санал тоолох ажил дундаа орж эхлэхэд Дональд Трамп сохроор өөрийн ялалтыг тунхаглана” гэсэн нь өчигдөр/2020.11.4/ биелэлээ олж, хүмүүсийн анхаарлыг эрхгүй татсан юм.
Эцэст нь Сандерс Трампыг санал тоолох үйл явцад будлиан орсон хэмээн маргаан дэгдээх болно хэмээн хэлсэн байна.
Түүний ийнхүү оновчтой таамаглах чадварыг цахим орчинд хүмүүс гайхан шагшиж, зарим нь түүнийг цаг хугацаагаар аялагч байж магадгүй хэмээн шоглоом хийх болжээ.
Эх сурвалж: RT.COM
Зочин 2020-11-05 66.181.189.113
69,70 тай өвгөчүүлтэй суудаг, сексддэг ядарсан хүүхнүүд бүгд цаанаа эд хөрөнгө, мөнгө, ашгийн төлөө л байгаа, ойлгомжтой
Зочин 2020-11-05 59.153.115.246
МАнай зарим 70 настай өвөө нар 25-35 настай авгай аваад 2-3 хүүхэд гаргуулаад зүв зүгээр сексийг нь хангаад явж л байна. Трампаас дээрдэнэ үү гэхээс дордохгүй…Хүүхнүүд нь 1 дахин олширсон тул НӨХӨР олдохгүй байна.
Зочин 2020-11-05 103.212.118.228
manaihan bol avtobusand ohiduudiig chatsgaar ni duudaad l zagnaad l bgaa shuu, harin ted bol uur
Зочин 2020-11-05 122.201.24.192
vanga nostradamus shig nohor.baina
Зочин 2020-11-05 192.82.77.118
Манай 70-н настангууд Байден,Трамп, Берни Сандерс нар шиг байл даа…
Зочин 2020-11-05 103.26.193.135
Манай хүүхдүүд цүнх барихгүй, худал хэлж хулгай хийхгүй бай л даа.
mn 2020-11-05 202.131.243.186
Хожим та ч бас хичээгээрэй дээ. Өтлөхгүй юм шиг юм бурахаа боливол зүгээр…
Зочин 2020-11-05 202.9.46.90
70 настангууд яачихаад байгаа юм