Берни Сандерс сонгуулийн явцыг зөгнөв

Хуучирсан мэдээ: 2020.11.05-нд нийтлэгдсэн

Берни Сандерс сонгуулийн явцыг зөгнөв

Берни Сандерс сонгуулийн явцыг зөгнөв

АНУ-ын сенатор Берни Сандерс сонгуулиас долоо хоногийн өмнө өгсөн ярилцлагадаа сонгууль хэрхэн өрнөхийг тааварлан ярьсан нь өнөөдөр биелэлээ олж, бүх зүйл түүний хэлснээр болсон нь олны сонирхлыг татаж эхэлжээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолтой явсан тэрбээр өнгөрсөн аравдугаар сард Жимми Фаллоны ток шоунд оролцож, сонгууль хэрхэн болох талаар өөрийн бодлыг хуваалцсан юм.

Тэрбээр “Миний бодлоор сонгуулийн санал тоолж эхлэхэд Бүгд найрамдах нам тэргүүлж эхэлнэ. Ялангуяа Пеннсилвани, Мичиган, Висконсин мужуудад Трамп тэргүүлэх болно. Гэвч эцсийн шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх энэ гурван мужийн хүн ам, ялангуяа Ардчилсан намынхан ихэнх нь шуудангаар саналаа өгсөн тул тооллого сунжирна. Удаан сунжирсны эцэст тус мужуудад Байден тэргүүлж эхэлнэ” хэмээн ярьсан аж.

Түүний дараа тэрбээр “Санал тоолох ажил дундаа орж эхлэхэд Дональд Трамп сохроор өөрийн ялалтыг тунхаглана” гэсэн нь өчигдөр/2020.11.4/ биелэлээ олж, хүмүүсийн анхаарлыг эрхгүй татсан юм.

Эцэст нь Сандерс Трампыг санал тоолох үйл явцад будлиан орсон хэмээн маргаан дэгдээх болно хэмээн хэлсэн байна.

Түүний ийнхүү оновчтой таамаглах чадварыг цахим орчинд хүмүүс гайхан шагшиж, зарим нь түүнийг цаг хугацаагаар аялагч байж магадгүй хэмээн шоглоом хийх болжээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
5
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж