Тэжээвэр тоть эзнээ галаас аварчээ

Хуучирсан мэдээ: 2020.11.05-нд нийтлэгдсэн

Тэжээвэр тоть эзнээ галаас аварчээ

Тэжээвэр тоть эзнээ галаас аварчээ

Австралийн Брисбэн хотноо Антон Нгуеэн гэх залууг тэжээвэр тоть нь галаас аварсан тухай “ABC” телевизэд мэдээлжээ. Залууг унтаж байхад шөнийн 02.00 цагт гэрт нь гал гарч, Эрик нэртэй тоть нь эзнийхээ нэрийг дуудаж хашгирсаар сэрээсэн аж.

Антон тотиныхоо чанга дуугаар сэрэхэд утаа үнэртэж, галын дохиолол ажиллаж байжээ. Тэрбээр галын чанга дохиололд сэрээгүй ч “Антон, Антон” гэж хашгирч буй тотиныхоо дуунд золоор сэрсэн аж. Антон сэрсэн даруй тотио шүүрч аваад гэрээсээ гарахад байшин нь шатаж байжээ. “Би шоконд орсон ч амьд байгаадаа баяртай байна. Би тотьтойгоо байхад бүх зүйл сайхан болно” хэмээн Антон телевизэд ярьжээ.

Гал сөнөөгчид галыг бусад айлын байшин руу тархахаас өмнө унтрааж амжсан байна.

Эх сурвалж: АВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж