Туркийн дүрвэгсдийн хуаранд 152 мянган орчим сири хүүхэд мэндэлж, хүнд хэцүү амьдралд хөл тавьжээ. Энэ тухай НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн Женев хотноо болсон хурлын нээлтэд Туркийн дотоод хэргийн сайд хэлсэн байна. Сирид 2011 онд зөрчил мөргөлдөөн эхэлснээс хойш 2.7 сая давсан хүн Турк улсад дүрвэн ирсэн байна. Сирийн дүрвэгсдийн зарим нь Турк улсад үлдэж, үлдсэн нь амь насаа эрсдэлд оруулан байж Газар дундын тэнгисийг гатлан Грект хөл тавьдаг аж.
Сирид таван жил үргэлжилж буй иргэний дайн өнгөрсөн долоо хоногт гал зогсоох хүртэл хүн амын тал хувь нь орон гэрээ алдаж, олон сая хүн дүрвэгч болсон юм. Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассадыг суудлаас буулгахын төлөө эхэлсэн иргэний дайнд 250 мянга гаруй хүн амь үрэгдсэнийг НҮБ мэдээлж байна.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE