Хойд Солонгосын Ардын дээд хурлаас өчигдөр (2020.11.4) олон нийтийн газар утаат тамхи татахыг хориглосон шийдвэр гаргажээ. Утаат тамхийг хориглосон хууль нь Хойд Солонгосын иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, байгаль орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн байна. Улмаар янжуур худалдах, үйлдвэрлэлд тавих хяналтыг чангатгах гэнэ.
Хойд Солонгосын төв мэдээллийн агентлагт мэдээлснээр кинотеатр, дуурийн театр, улс төр болон үзэл суртлын боловсролын төвүүд болон бусад олон нийтийн газарт утаат тамхи татахыг хоригложээ.
Хойд Солонгосын насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 43.9 хувь нь тамхи татдаг гэх судалгааг ДЭМБ 2013 онд хийж байсан аж. Түүнчлэн Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нь архаг тамхичин гэдгийг олон улсад андахгүй. Тэрбээр мэдээллийн хэрэгслээр гартаа байнга шахам тамхи барьсан гардаг.
Эх сурвалж: Reuters
AH n 2020-11-05 66.181.167.24
Bayartsogttoi adilkhan nuhur be?
Зочин 2020-11-05 192.82.71.43
дарангуйлагч улс одоо тамхиар нь дарамталж эхэлсэн үү бүдүүн дарга нь тамхи татдаг харагдсан дарга бол хүссэн газраа татах байлгүй дээ
дорж 2020-11-05 66.181.170.73
зөв
Зочин 2020-11-05 49.0.212.165
100 хувь зөвөө