Монголбанк 8.25 сая ам.доллар, 17.5 сая юань худалджээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Монголбанк 8.25 сая ам.доллар, 17.5 сая юань худалджээ

Хуучирсан мэдээ: 2016.03.01-нд нийтлэгдсэн

Монголбанк 8.25 сая ам.доллар, 17.5 сая юань худалджээ

2016 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 2030.00-2038.00 төгрөгийн ханшаар 31.55 сая ам.доллар худалдан авах, 310.00-310.85 төгрөгийн ханшаар 38.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 2035.00 төгрөгийн нэг ханшаар 8.25 сая ам.доллар, 310.59 төгрөгийн хаалтын ханштайгаар 17.5 сая юанийг тус тус нийлүүллээ хэмээн Монголбанк мэдээллээ.

Мөн энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 20.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанкнаас нийт 20.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах саналыг 100 хувь биелүүлж, Монголбанкинд 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг биелүүлээгүй болно.

Эх сурвалж: Монголбанк

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-03-01 103.26.194.203

маньдаа л даа

Зочин 2016-03-01 128.199.54.226

hairtai shuu

Зочин 2016-03-01 104.236.11.93

sain bainuu

Зочин 2016-03-01 108.61.215.91

ooo huuu