Монголын сүүлчийн хатан Галактикт | News.MN

Монголын сүүлчийн хатан Галактикт

ХҮМҮҮС

Монголын сүүлчийн хатан Галактикт

Монголын сүүлчийн хатан Галактикт

NEWS агентлаг энэ долоо хоногийн "Хүмүүс" буландаа Монголын сүүлчийн хатан Н.Гэнэнпилийн тухай багтаалаа.

 Монголын сүүлчийн хатан Н.Гэнэпил(1905-1938)

Монголын сүүлчийн хатан Наваанлувсангийн Цэенпил. Түүний сэтгэл шимшрэм түүх нас барснаас нь хойш хэдэн арван жилийн дараа сая нэг ил болсон ч зарим зүйлс нь дэндүү нууцлаг хэвээр. Дөнгөж 19 хөн насандаа Монгол Улсын хатны суудалд суугаад, жил хүрэхгүй хугацааны дараа 1924 онд буцаад буусан ч энэ богинохон хугацаа түүнийг Монголын түүхтэй үүрд холбон дурсагдахад хангалттай байсан юм.

Түүний охин Цэрэнханд хожим нас өндөр болоод ээжийнхээ алга болсон өдрийн тухай “Тэд ээжийг минь шөнө дунд аваад явсан байсан. Ээж минь биднийг сэрээлгүй дэрэн дээр минь нэг нэг ёотон тавиад явсан байлаа. Өглөө нь сэрээд ховор амттан олсондоо ямар их баярлаж байснаа би одоо ч санадаг юм” хэмээн хуучилжээ.

Наймдугаар Богд Жавзандамба хаан анхны хатан Эх дагина Дондогдуламтай хайр сэтгэлийн холбоотой болж, улмаар 1902 онд хуримлаж байжээ. Дондогдулам хатан Богд хаанаас дутахгүй эрх мэдэлтэй байжээ. Гэвч 1923 оны эхэнд Дондогдулам хатан нас барж, Богд хаан ганцаар үлдсэн юм.

Хатны үхэл Богд хаанд маш хүнд тусч, үлдсэн насаараа ганцаараа амьдрахыг бодож байв. Тухайн үед тэрээр зөвхөн цаасан дээр л хаан байсан юм. Үнэн хэрэгтээ улсын удирдлагыг хэдийнэ ЗХУ атгасан байсан ч Богд хаан бэлгэ тэмдэгийн чанартай хаан хэвээрээ байх ёстой байв.

Хатны нас барсан оны зун нь хааны зөвлөхүүд, тэр дундаа шадар сайд нь түүнийг ятгасаар дахин хатан авахыг зөвшөөрүүлж чадсан гэдэг. Улмаар зөвлөхүүд хаантай ивээл жилтэй, 18-20 насны 15 охид бүсгүйчүүдийг цуглуулж, шашны ёсоор нэрийг нь шоджээ. Ийн шодоход 1905 оны сүрээр дарагч хэмээх гал морь жилтэй Цэенпилийн нэр гарч ирсэн аж. Улмаар түүнийг Эх Дагины хойд дүр мөн хэмээн тодруулж, Богд түүнд Юмчагмаа нэр хайрлан, унадаг өвчтэй байсны учир чойжин болгож, сахилын нэр хүртээсэн нь өдгөө бидний мэдэх Гэнэпил юм. Уг нь Цэенпил ар Монголын Балдан Бэрээвэн хийдийн ойролцоо нутагт хэдийнэ гэр бүл зохион аж төрж байсан юм.

Гэнэпилийг хатан болгосон ч үнэн хэрэгтээ түүнд улсын хэрэгт оролцох ямар ч эрх мэдэл олгоогүйгээс гадна зөвхөн бэлгэ тэмдэгийн чанартай байсан тул өмнө нь гэрлэж байсныг нь чанд нууцалсан байна. Тэрээр шөнө хааны ордонд хүргэгдмэгцээ хувь заяа нь хэрхэн орвонгоороо эргэж байгааг ойлгожээ. Учир нь тухайн үед Богд хаан 53 настай, бараг л хараагүй болсон, алхаж чадахаа байсан, хүнд өвчтэй байв. Юунд орооцолдож буйгаа ойлгоод Гэнэпил аль болох хайрт нөхөртөө, өөрийнхөө гэрт эргэн харихын түүс болсон гэдэг.

Хатан болоод удаагүй байхдаа Гэнэпил хаанаас нөхөр дээрээ биш, хөгшин настай ээж, аавдаа очоод ирэхийг гуйжээ. Хуримын дараа эмэгтэй хүн төрсөн гэрээрээ зочилдог ёс түгээмэл байсан тул Богд хаан ямар ч эсэргүүцэлгүй түүний гуйлтыг зөвшөөрсөн аж.

Хэдийгээр түүнийг улсын хэрэгт оролцох ямар ч шаардлагагүй гэсэн ч,  хөдөө яваад удаагүй байхад нь хааны зөвлөхүүд Гэнэпил хатныг Улаанбаатарт эргэн очихыг шаарджээ. Тэр цагаас хойш Гэнэпил хатан Богд хааныг насан эцэс болж, хаант засаг нуран унатал буюу 1924 оны дөрөвдүгээр сарын 17 хүртэл хажууд нь амьдарчээ. Богд хаан нас барсан тул Гэнэпил хатанд Богдын сангаас тусгай өмч хөрөнгө олгон 17 тэмээ ачаатай төрхөмд нь буцаасан гэдэг. Нутагтаа очоод Гэнэпил Лувсандамба хэмээх бөх залуутай ханилан сууж, хоёр охин төрүүлэн амьдарсан нь түүний хатан болохоос өмнө ханилж байсан нөхөр нь мөн эсэхийг хэн ч мэдэхгүй юм.

Монголын сүүлчийн хаан насан эцэслэсний дараа ЗХУ-ын генералуудын эрх мэдэл хэрээс хэтэрч, Монгол Улсыг эрхэндээ байлган хуучин дэглэмтэй холбоотой хүмүүсийг хянан хавчиж эхэлсэн юм. Албан ёсоор бол Бүгд Найрамдах Монгол Ард Улс хэмээн зарласан ч үнэн хэрэгтээ улсын удирдлагыг Сталин атгаж, Хятадыг эсэргүүцэхдээ хэрэглэж байлаа.

Тийм ч учраас Гэнэпил Монголын сүүлчийн хатан байсныхаа төлөө хэд хэдэн удаа хөрөнгөө хураалгаж, эцэст нь 1937 онд баривчлагдаж, олон удаагийн эрүү шүүлтийн дараа хилс хэрэгт тулгагдан,  улс төрийн хэрэгтэн гэх нэр зүүн, 1938 онд 33 насандаа таван сартай бие давхар байхдаа цаазлуулжээ.

Набүүгийн хатан Падме Амидала Набаррье

Амидала бол алдарт Оддын дайн киноны зохиомол дүр билээ. Кинон дээр яригддагаас үзвэл Амидала өсвөр насандаа Набүү гаригийн хатан байгаад, хожим огцорсныхоо дараа Галактикийн засгийн газрын сенатор, дайныг эсэргүүцэгч болсон аж. Тэрээр жедай дайчин Анакин Скайвокертой нууцаар хуримлаж, киноны гол дүрүүдийн нэг болох Люк Скайвокерийг төрүүлсэн гэнэ. Хожим Анакин эхнэр Амидалагаа алдахаас айхын эрхэнд хар талын хүчинд автаж, киноны гол сөрөг дүр болох Дарт Вадер болон хувирсан аж.

Амидала хатанд зориулан Лукасфильм концептийн уран бүтээлчид маш олон төрх бүрдүүлэх хувцас загваруудыг бүтээсэн байдаг. Тэр дундаа загвар зохион бүтээгч Триша Биггар олон үндэстний хувцаснуудыг судалж үзээд хэд хэдэн загвараа кинонд амжилттай харуулсан юм. Тэдний нэг бол Амидала хатны сенатад үг хэлэхдээ өмсдөг өвөрмөц хувцас. Чухам энэ хувцсыг Биггар Монголын хааны хатдын тэр дундаа сүүлчийн хааны хатад болох Дондогдулам, Гэнэпил нарын хувцаснаас санаа авч бүтээсэн гэдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
84
ХарамсалтайХарамсалтай
14
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

эх сурвалж??? 2020-11-05 103.229.122.213

Түүхийг эх сурвалжгүй гуйвуулан бичсэнээ залруулна уу. Өөр хүний зураг тавиад зохиомол түүхээр өвөг дээдсээ доромжилж суудаг.

Avatar

Зочин 2020-11-05 66.181.170.73

НӨХӨРТЭЙ ХҮҮХНИЙГ ХААНЫ ХАТАНД СОНГОДОГ НЬ ЯМАР УЧИРТАЙ БАЙСАН ЮМ БОЛ ДОО. ХҮҮХЭН ӨӨРӨӨ ХААНЫ ХАТАН ШАЛГАРУУЛНА ГЭХИЙГ СОНСООД БАЯН ЭРХМИЙГ ЭДЭЛЖ ЖАРГАЯ ГЭЖ БОДООД ХАТАН ШАЛГАРУУЛАХ КОМИССЫН ХОЙГУУР УРДУУР НЬ ГҮЙЖ БАЙГААД НЭРЭЭ БҮРТГҮҮЛСЭН ЧИНЬ ГАЙ БОЛЖ СОНГОГДООД ТҮҮНЭЭС БОЛЖ ЗАЛУУДАА БУУДУУЛСАН ЮМ БОЛОВ УУ ДАА. ЭР НӨХӨРӨӨ ЭД ХӨРӨНГНӨӨС СОЛЬЖ ГОМДООДСОН БОЛОХООР ЦЭЭРЛЭЛ ХҮЛЭЭЖ ГЭЖ ОЙЛГОЖ БАЙНА.

Avatar

Зочин 2020-11-05 107.77.173.6

Яг үнэндээ бол БНМАУ нь СССР улсын колони байсан юм шүү дээ.

Avatar

Зочин 2020-11-05 202.55.188.92

Сонин юм. ЗХУ-н генералууд Монголыг удирдсан гэдэг нь харин баахан хазгай болжээ. Коминтерн гэж олон улсын байгууллага. Түүний нөлөөг Гадаад Монголд хэрэгжүүлэх далимаар болщевикууд Богд Хаант Монгол Улсыг атгаж байв. Энэ байгууллагын нэрээр явуулсан улаантнуудын харгислал хэрээс хэтэрч Монголын ард түмэн 1932 онд засгийн эсрэг зэвсэглэн боссон билээ. Харин Сталин байдал бишдэж байгааг ухамсарлан Монголд явуулж буй бодлогоо зөөллөхөөр шийдэж Коминтерны ажиллагааг үүнээс хойш БНМАУ-д явуулахыг эр

Avatar

Зочин 2020-11-05 202.55.188.92

с хориглосон юм. 1932 оноос хойш Монгол улсад явагдсан хилмэгдүүлэлт Сталины шууд нөлөө гэхээс илүү Монголын улс төрчдийн өөрсдийнх нь ашиг сонирхлын дагуу өрнөж байв. Харин Москва тэдгээр улс төрчдийг дунд нь яс хаях замаар хагаралдуулан өөрсдийн эрх ашигт үйлчлүүлэх болсон. Энэ шалгуурт хамгийн сайн тохирч шалгарч үлдсэн нь Цэдэнбал байсан юм.

Avatar

Иргэн 2020-11-05 103.26.193.44

1905 он яагаад ч морь жил биш.
1906 он бол харин гал морь жил.

Avatar

Эгэл 2020-11-05 66.181.189.197

Хувцсаа оёж өмсөх нь нүүдэлчдэд өглөө цайныхаа дээжийг уул ус нар сарандаа өргөх адил хүн бүхэн хийдэг энгийн зүйл байжээ.Өнөөдрөөрөө юм бүрийг битгий хар

Avatar

Зочин 2020-11-05 66.181.161.50

Gucaad bai. Ene chini Natalie Portman bna

Avatar

Зочин 2020-11-05 66.181.189.132

зайл орос троллоо

Avatar

Зочин 2020-11-05 103.140.10.234

b** xuts orociin xucheer onoogiin mongol orshin baigaa shuu muu xyatad trolloo.

Avatar

Түвшин 2020-11-05 202.126.89.211

ЗХУ ба түүний генералууд Монголыг удирдсан гэдэг нь… Түүхэн эх сурвалжийг линк болгоод өгвөл илүү өгөөжтэй мэдээлэл болох байх… Одоогийн геополитикийн төлвийг харахад бидний улс тийм ч чухал үүрэг гүйцэтгэхгүй байгаа нь тэр үед ч "чухал" байсан гэж бодохгүй байна…

Avatar

Зочин 2020-11-05 202.131.245.243

Богд хаан нас барах үед ЗХУ-д генерал цол хэрэглэхээ больсон байсан үе юм. Сталин дөнгөж 1934 онд л намын дарга болсон юм шүү дээ.

Avatar

Зочин 2020-11-05 202.126.90.126

Манжаас хулгай шаасан шдээ

Avatar

Зочин 2020-11-05 66.181.161.50

Mongol deel gedeg n hyatad deeliin neg huvilbar shdee. Hezee baitlaa mongolchuud 1000-2000 jiliin umno huvtsasny soyol baisiin. Nuudel hiideg humuus torgo oyood suuna gej yu bhav

Avatar

МГЛ 2020-11-05 122.201.23.28

Ийм хувцас өмссөн х***а хүүхэнг чи хаана хараа вэ, Манж хатадын дээл монгол хатадынхаас өөр , монгол хувцас гэхлээр 13-р зууны хатадын хувцас байх албагүй,,түүх бол түүх,түүхийг чи бидэн хоёр үгүйсгэж яаж чадах вэ дээ КККК

Avatar

Зочин 2020-11-05 202.179.24.59

Босоо захтай дээлийг хятадууд өөрийн үндэсний хувцас гэж үздэггүй, гаднаас орж ирсэн гэдэг. Хүннүгийн булшнаас гарсан дээл ур хийц сайтай, лам захтай, тэгэхээр босоо зах нь манжийнх юм боловуу.

Avatar

Зочин 2020-11-05 202.21.108.249

Хувцасны соёл бол өвлийн улиралтай улсад анхлан бий болсон зүйл,зунаараа нв365 нар шардаг газар одоогийн африк шиг байх байсан харин хятдууд монголоос хувцаслалт сурсан

Avatar

zochi 2020-11-05 202.21.108.203

hen tug?
mongolyg uu ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж