Оюутан цэргийн бүртгэл өнөөдөр эхэллээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Оюутан цэргийн бүртгэл өнөөдөр эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.03.01-нд нийтлэгдсэн

Оюутан цэргийн бүртгэл өнөөдөр эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Оюутан цэрэг” хөтөлбөрийг гурав дахь жилдээ хэрэгжүүлэх гэж байна. Анхны жил буюу 2014 онд 418, 2015 онд 995 оюутан хамрагдсан бол энэ жил 1000 орчим оюутан хамруулахаар болжээ.

Энэ жилийн "Оюутан цэрэг" хөтөлбөр нийслэлээс гадна Ховд, Дорнод аймагт мөн хэрэгжинэ. Тодруулбал, нийслэлд 750, Ховд аймагт 150, Дорнод аймагт 100 оюутан "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдах юм байна. Тус хөтөлбөр хэрэгжсэнээр оюутан залуус цэрэг эх оронч үзэл бодолтой, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй залуус болон төлөвшсөнөөр дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нэмэгдэж байгааг албаныхан онцолж байгаа.

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл их, дээд сургуулиудын бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа нэгдүгээр дамжааны 18 нас хүрсэн оюутнуудаас сайн дурын үндсэн дээр алба хаах залуусыг их, дээд сургуулийн сургалтын алба, сургуулийн тодорхойлолтоор харьяа дүүргүүдийн цэргийн штабаар дамжуулан өнөөдрөөс бүртгэж байна. Хөтөлбөрийн албан ёсны нээлт гуравдугаар сарын 10-нд болох аж.

Т.НОМИН

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-03-01 59.153.115.223

ЗӨВ ШҮҮ