Парисын уур амьсгалын хэлэлцээрээс АНУ гарлаа

Хуучирсан мэдээ: 2020.11.05-нд нийтлэгдсэн

Парисын уур амьсгалын хэлэлцээрээс АНУ гарлаа

Парисын уур амьсгалын хэлэлцээрээс АНУ гарлаа

АНУ Парисын уур амьсгалын хэлэлцээрээс өчигдөр /2020.11.04/ гарчээ. Ингэснээр тус улс нь эх дэлхийгээ уур амьсгалын өөрчлөлтийн хор уршгаас хамгаалах баримт бичгээс гарсан анхны улс болж байна.

Ерөнхийлөгч Дональд Трамп Парисын хэлэлцээр нь тус улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж байна гэж үзээд АНУ-ыг гаргана гэдгээ 2017 оны зургадугаар сард анх мэдэгдэж байсан юм.  Парисын хэлэлцээрээс гарах АНУ-ын үйл явц 2019 оны арваннэгдүгээр сарын 4-нөөс эхэлж, хэлэлцээрт заасанчлан нэг жилийн дараа ийнхүү албан ёсоор шийдвэрлэгдсэн байна.

АНУ дээрх хэлэлцээрээс гарснаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бие даасан бодлого баримтлахаар болж байна. Энэ нь хүлэмжийн хийн ялгаруулалтаар дэлхийд тэргүүлэгч хоёр улсын нэг БНХАУ-ын хувьд томоохон боломж гэж олон улсад үзэж байна. Учир нь БНХАУ цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалтаараа 2012 оноос хойш дэлхийд тэргүүлсээр байгаа юм. Гэхдээ АНУ энэ хэлэлцээрт эргэн нэгдэж магадгүй нөхцөл байдал үүсээд байна.  Учир нь Ерөнхийлөгчийн сонгуулийг өнгөлж буй Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден өөрийн мөрийн хөтөлбөртөө Трампын шийдвэрийн эсрэг амлалт өгсөн юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж