Алжирын Ерөнхийлөгч өнгөрсөн аравдугаар сарын 28-нд Герман улсад учир битүүлэг өвчнөөр эмнэлэгт хэвтэн, эмчлүүлж эхэлсэн байна. Тэгвэл 74 настай Абделмаджид Тебуне Covid-19 халдвараар өвчилсөн болохыг Ерөнхийлөгчийн тамгын газраас өчигдөр (2020.11.4) мэдээлжээ. Тэрбээр Герман улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлснээр хурдан хугацаанд тэнхэрч байна хэмээн мэдэгджээ.
Өмнө нь түүнийг ямар өвчин туссаныг нууцалж, тусгайлсан эмчилгээ, сувилгаа хийлгэж байгаа хэмээн мэдээлж байв.
Эх сурвалж: Associated Press
Холбоотой мэдээ