НЭМЭЛТ: 12.10
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр үнийн өсөлт, төгрөгийн ханшийн сулралыг эсэргүүцэж, мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат “2021 оны мөнгөний бодлого УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаатай холбогдуулан Ардчилсан намын бүлэг ард түмний амьдрал доройтож, мөнгөний ханшийн сулралыг бодитоор үзүүлж, харуулж, үгээ хэлж, эсэргүүцлээ илэрхийлж байна” гэлээ.
УИХ-ын гишүүн Ц.ТУВААН:
-УИХ-ын чуулганы 2021 оны мөнгөний бодлогын асуудал яригдаж байгаа үед Монголбанк төгрөгийн ханшийг тогтвортой байлгах ёстой боловч ам.долларын ханш 2860 төгрөг болсон байна. Ам.долларын ханш өсч, төгрөгийн ханш буурахад иргэдийн худалдан авалт эрс буурсан. 2016 оны худалдан авалт 2020 онд 40 хувиар буурсан бодит үзүүлэлттэй байна. Мөн 2021 оны төсөв хэлэлцэхдээ халамжийн бодлогыг түлхүү хэрэгжүүлэхээр, ажлын байр нэмэгдүүлэх, аж ахуй нэгжүүдээ дэмжих, баялаг бүтээх чиглэл рүү төсвөө шилжүүлэхийг шаардаж байгаа. Хэрэв бидний шаардлагыг хүлээж авахгүй бол бид тэмцлийн хэлбэрт шилжиж, Ерөнхийлөгчийн хориг тавих хүртэл арга хэмжээ авхуулахаар эсэргүүцлээ илэрхийлнэ.
УИХ-ын гишүүн С.ОДОНТУЯА:
-Өнгөрсөн 26 жилийн хугацаанд зах зээл дээр нийлүүлэгдэж, эргэлдэж байсан мөнгөний хэмжээ 10,1 их наяд төгрөг байсан бол өнгөрсөн дөрвөн жилд 22,3 их наяд төгрөг болсон байна. Зах зээл рүү ийм их хэмжээний мөнгө огцом нийлүүлсэн нь ханшаа алдахад хүргэсэн. Ард түмний амьдралд 40 хувийн сулрал үүсгэж байгаа аюултай тулгарч байна. Монголбанкнаас 8 тэрбум, 370 сая төгрөгийн интервенц хийсэн боловч энэ нь үр дүнгээ өгөөгүй байгаа нь бодит байдал дээр харагдаж байна. Мөн бизнес эрхэлж байгаа компани, ЖДҮ үйлдвэрлэгчдэд зээл олдохгүй байгаа. Зээл олдохгүй байгаа шалтгаан нь 2021 оны төсвөт ЖДҮ-ийн төсөв суугаагүй, нөгөөтэйгүүр Монголбанк 5,3 их наяд төгрөгийн үнэт цаас хуримтлуулсан учраас банкууд зээл гаргах эх үүсвэргүй болсон. Түүнээс гадна хугацаа хэтэрсэн зээлийн өр, банкны найдваргүй зээлийн хэмжээ өссөн зэрэг нь банкны салбарын хямрал руу чиглүүлнэ. Энэ бүхэн зөвхөн Монголбанкны асуудал бус эрх баригчид буруу бодлого хэрэгжүүлсэнтэй холбоотой.
ФОТО: АН ҮНИЙН ӨСӨЛТИЙГ БОДИТООР ХАРУУЛЖ, ЭСЭРГҮҮЦЛЭЭ ИЛЭРХИЙЛЭВ
Чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр 2021 оны төсөв, Мөнгөний бодлогыг хэлэлцэх үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд эсэргүүцлээ илэрхийллээ. Ардчилсан намын гишүүд “Монгол Улсын хүн бүр 27 сая төгрөгийн өртэй” гэсэн бичигтэй цамцаар ижилсэж, “Тэвчиж болох зардлаа тана”, “Төрийн мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн мөнгө гэж л бий” зэрэг эсэргүүцлийн хуудас байршуулсан бол чуулганы үүдэнд 2016-2020 оны хооронд өргөн хэрэглээний хүнсний барааны үнэ өссөнийг бодитоор харуулжээ.
Мөн ам.долларын ханшийн өсөлт болон төгрөгийн ханшийн уналтыг өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнээр илэрхийлсэн мэдээллийг танхимын үүдэнд байрлуулжээ. 2016 онд 20 мянган төгрөгөөр өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн хэр хэмжээтэй худалдан авч байсан болоод өнөөдөр хэрхэн буурсныг бодит жишээн дээр үзүүлжээ. Тэд хоёр сагсанд өнөөдөр болон дөрвөн жилийн өмнө юу худалдан авч байсныг үзүүлсэн бөгөөд 2016 онд кг цагаан будаа 2400 төгрөг байсан бөгөөд өнөөдөр ийм хэмжээний мөнгөөр ердөө 0.65 кг цагаан будаа авч болохоор байгааг илэрхийлсэн байна. Мөн онд нэг л сүү 2176 төгрөг, одоо дээрх мөнгөөр 0.68 литр сүү худалдан авна. Элсэн чихэр 1561 төгрөг, 2020 онд 0.52 кг элсэн чихэр буюу талыг нь худалдан авахаар байгааг харуулсан юм.
























ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ
Зочин 2020-11-05 124.158.82.218
Худалдан авалт 40 % буурсан гэдэг чинь барааны үнэ 40-50 % өссөнтэй яг холбоотой байна. Үүн дээр төгрөгийн ханш унасан ч бас холбоотой, дарга нар улсын мөнгийг олон зуун тэрбумаар нь идсэнтэй ч холбоотой.
Монгол улсын иргэн 2020-11-05 202.9.47.3
4 жилийн дотор худалдан авалт буурсан нь ядуурал нэмэгдсэний үр дүн шүү. Харин ч сүүлийн 1 жилд нь короно гарч олон хүүхэдтэй гэр бүлийг авраад байгаа юм бишүү. Короно монголын ядуучуудад ач тусаа өгчээ. Баячууд угаасаа бүх төрлийн татвараас чөлөөлөгдөөд улам баяжсан. Харин бага цалин, тэтгэвэртэй хэсэг л наад ядуурлыг чинь үүсгэж байгаа юм даа хөөрхийс. Хэзээ хүн шиг амьдрах юм болоо монголын жирийн иргэд
Цамц 2020-11-05 209.126.88.117
АН-ынхан Төрийн ордон, Чуулганы танхимд байнга ингэж ижил өнгийн дүрэмт хувцсаар ялгарч байвал зүгээр юм байна. Нуруун дээрээ АН гээд энгэртээ өөрийн нэрийг томоор бичсэн байх хэрэгтэй. МАН-ынхан пиджакаа тайлчихвал цагаан цамцтай болоод ижил харагдах учраас цагаанаас өөр гэгээтэй өнгийн хувцсаар байнга жигдрэх хэрэгтэй. Тэгж байж зурагтаар ард иргэдэд ялгарч харагдана. Төрийн ордон, Чуулганы танхимд 4 жилийн турш ийм жагсагчийн хувцастай байж жагсах хэрэгтэй. Ингэж л тэмцэж байгаа нь харагдана.
Biaruu zana 2020-11-05 202.9.46.136
Zasgsa zvb songoogvin gai hodoodoor chini medregdej ehelj baina dahiad 4 vvs 12 jild yu boljirgedee bayarluulah boldoo
Зочин 2020-11-05 64.119.27.22
ХАРИН ӨНГӨРСӨН 4 ЖИЛ ТҮҮХЭНД БАЙГААГҮЙ ИХ АВТОМАШИН ХУДАЛДАН АВСАН ГЭЭГҮЙ БИЛ ҮҮ. ӨНӨӨДӨР ТҮГЖРЭЛ НЭМЭГДСЭН БУСУ. ХУДАЛДАН АВАХ ЧАДВАР ӨНГӨРСӨН 4 БУРААГҮЙ ӨНГӨРСӨН НЭГ ЖИЛ КОВИДООС БОЛООД БУУРСАН. ХАМАГ ЦАЛИНГАА БАЙР МАШИНЫ ЛИЗИНГ Д ӨГЧ БАЙГАА ХҮМҮҮС ЮУ ХУДАЛДАН АВАХУУЛАХ ГЭСЭН ЮМ. ХАРИН АРД ТҮМНИЙ САНХҮҮГИЙН МЭДЛЭГ ТААРУУ БАЙНА. ГАР УТАС МАШИНД МӨНГӨӨ ИХ ҮРЖ БАЙНА.
ИРГЭН 2020-11-05 202.126.89.59
КАРТЫН БАРААГАА БОЛИОЧ ЭЭ ДАРГА САЙД НАРАА
bb 2020-11-05 64.119.24.9
ter ved talh 900n hed b.san odoo 2000..eldev halmjaar irgediigee huurah yum
Зочин 2020-11-05 192.82.77.172
4 жил 40% худалдан авалт буурж гэхдээ цалин ер нэмэгдээгүй. 2012 оны 1 саяын цалин одоогын 2 саятай тэнцэж байна. Ямар ч байгууллага олон жил ажилласан хүмүүстээ л 2 сая араи ядан цалинжуулдаг.
Өөрсдөө асуудлаа шийд 2020-11-05 66.181.182.59
Нэгэнт сонгогдчихсон болохоор бас зүгээр сууж болохгүй, тэгээд ч өнгөрсөн арга барилаа хэрэглэж энэ тр….Та нартай, үгүй ард түмэн ингэж амьдраад удаж байна даа. Та нарын нийгмийн байгуулалын үр дүн!
зочин 2020-11-05 202.131.244.210
одоо мэдэж байгаан байх даа. үүнээс ч бага зүйлийг авдаг болсон байхад харин ч овоо хэдэн ш юм авчихсан байна.