"4 жилийн дотор иргэдийн худалдан авалт 40 хувиар буурчээ"

Хуучирсан мэдээ: 2020.11.05-нд нийтлэгдсэн

"4 жилийн дотор иргэдийн худалдан авалт 40 хувиар буурчээ"

"4 жилийн дотор иргэдийн худалдан авалт 40 хувиар буурчээ"

НЭМЭЛТ: 12.10

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр үнийн өсөлт, төгрөгийн ханшийн сулралыг эсэргүүцэж, мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат “2021 оны мөнгөний бодлого УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаатай холбогдуулан Ардчилсан намын бүлэг ард түмний амьдрал доройтож, мөнгөний ханшийн сулралыг бодитоор үзүүлж, харуулж, үгээ хэлж, эсэргүүцлээ илэрхийлж байна” гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.ТУВААН:

-УИХ-ын чуулганы 2021 оны мөнгөний бодлогын асуудал яригдаж байгаа үед Монголбанк төгрөгийн ханшийг тогтвортой байлгах ёстой боловч ам.долларын ханш 2860 төгрөг болсон байна. Ам.долларын ханш өсч, төгрөгийн ханш буурахад иргэдийн худалдан авалт эрс буурсан. 2016 оны худалдан авалт 2020 онд 40 хувиар буурсан бодит үзүүлэлттэй байна. Мөн 2021 оны төсөв хэлэлцэхдээ халамжийн бодлогыг түлхүү хэрэгжүүлэхээр, ажлын байр нэмэгдүүлэх, аж ахуй нэгжүүдээ дэмжих, баялаг бүтээх чиглэл рүү төсвөө шилжүүлэхийг шаардаж байгаа. Хэрэв бидний шаардлагыг хүлээж авахгүй бол бид тэмцлийн хэлбэрт шилжиж, Ерөнхийлөгчийн хориг тавих хүртэл арга хэмжээ авхуулахаар эсэргүүцлээ илэрхийлнэ.

УИХ-ын гишүүн С.ОДОНТУЯА:

-Өнгөрсөн 26 жилийн хугацаанд зах зээл дээр нийлүүлэгдэж, эргэлдэж байсан мөнгөний хэмжээ 10,1 их наяд төгрөг байсан бол өнгөрсөн дөрвөн жилд 22,3 их наяд төгрөг болсон байна. Зах зээл рүү ийм их хэмжээний мөнгө огцом нийлүүлсэн нь ханшаа алдахад хүргэсэн. Ард түмний амьдралд 40 хувийн сулрал үүсгэж байгаа аюултай тулгарч байна. Монголбанкнаас 8 тэрбум, 370 сая төгрөгийн интервенц хийсэн боловч энэ нь үр дүнгээ өгөөгүй байгаа нь бодит байдал дээр харагдаж байна. Мөн бизнес эрхэлж байгаа компани, ЖДҮ үйлдвэрлэгчдэд зээл олдохгүй байгаа. Зээл олдохгүй байгаа шалтгаан нь 2021 оны төсвөт ЖДҮ-ийн төсөв суугаагүй, нөгөөтэйгүүр Монголбанк 5,3 их наяд төгрөгийн үнэт цаас хуримтлуулсан учраас банкууд зээл гаргах эх үүсвэргүй болсон. Түүнээс гадна хугацаа хэтэрсэн зээлийн өр, банкны найдваргүй зээлийн хэмжээ өссөн зэрэг нь банкны салбарын хямрал руу чиглүүлнэ. Энэ бүхэн зөвхөн Монголбанкны асуудал бус эрх баригчид буруу бодлого хэрэгжүүлсэнтэй холбоотой.


ФОТО: АН ҮНИЙН ӨСӨЛТИЙГ БОДИТООР ХАРУУЛЖ, ЭСЭРГҮҮЦЛЭЭ ИЛЭРХИЙЛЭВ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр 2021 оны төсөв, Мөнгөний бодлогыг хэлэлцэх үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд эсэргүүцлээ илэрхийллээ. Ардчилсан намын гишүүд  “Монгол Улсын хүн бүр 27 сая төгрөгийн өртэй” гэсэн бичигтэй цамцаар ижилсэж, “Тэвчиж болох зардлаа тана”, “Төрийн мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн мөнгө гэж л бий” зэрэг эсэргүүцлийн хуудас байршуулсан бол чуулганы үүдэнд 2016-2020 оны хооронд өргөн хэрэглээний хүнсний барааны үнэ өссөнийг бодитоор харуулжээ.

Мөн ам.долларын ханшийн өсөлт болон төгрөгийн ханшийн уналтыг өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнээр илэрхийлсэн мэдээллийг танхимын үүдэнд байрлуулжээ. 2016 онд 20 мянган төгрөгөөр өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн хэр хэмжээтэй худалдан авч байсан болоод өнөөдөр хэрхэн буурсныг бодит жишээн дээр үзүүлжээ. Тэд хоёр сагсанд өнөөдөр болон дөрвөн жилийн өмнө юу худалдан авч байсныг үзүүлсэн бөгөөд 2016 онд кг цагаан будаа 2400 төгрөг байсан бөгөөд өнөөдөр ийм хэмжээний мөнгөөр ердөө 0.65 кг цагаан будаа авч болохоор байгааг илэрхийлсэн байна. Мөн онд нэг л сүү 2176 төгрөг, одоо дээрх мөнгөөр 0.68 литр сүү худалдан авна. Элсэн чихэр 1561 төгрөг, 2020 онд 0.52 кг элсэн чихэр буюу талыг нь худалдан авахаар байгааг харуулсан юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж