Нийслэлд 3.5 магнитудын газар хөдлөлт 1-2 секунд үргэлжилжээ | News.MN

Нийслэлд 3.5 магнитудын газар хөдлөлт 1-2 секунд үргэлжилжээ

Нийслэлд 3.5 магнитудын газар хөдлөлт 1-2 секунд үргэлжилжээ

Нийслэлд 3.5 магнитудын газар хөдлөлт 1-2 секунд үргэлжилжээ

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас зүүн зүгт 100 км зайнд ОХУ-ын нутаг дэвсгэрт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт өнөөдөр /2020.11.05/ 11.00 цагийн орчимд боллоо. Газар хөдлөлтийн чичирхийлэл нь Сэлэнгэ, Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотод 3.5 магнитуд мэдрэгдсэн бөгөөд азаар  хохирол учраагүй байна.

Иргэдийн зүгээс "Унтаж байхад хөлний доороос доргилт өгч сэрсэн,  зарим нэг зүйлс савлан чичирхийлсэн. Гэнэт толгой эргэсэн " зэрэг мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгийн утсанд хандаж өгчээ.

Энэ удаагийн газар хөдлөлт нь нийслэлд 1-2 секунд үргэлжилсэн бөгөөд Улаанбаатар хотын хэмжээнд он гарснаас хойш 1000 гаруй газар хөдлөлт бүртгэгджээ. Ингэхдээ нийслэлд бүртгэгдсэн  газар хөдлөлтийн ихэнх нь сул чичирхийлэлд тооцогддог буюу магнитут нь гурваас доош учир хүнд мэдрэгддэггүй байжээ. Хамгийн сүүлд есдүгээр сарын эхээр Төв аймагт магнитут нь 3.6-тай бүртгэгдсэн байна. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ууланд аяла 2020-11-05 192.82.77.155

би зайсан толгой хөшөөний дэргэд байсан надад мэдрэгдсэнгүй.яг 11цаг10минут болж бсаан.ууланд гарч сэтгэл санаагаа сэргээж хийморлог байлаа

Avatar

уурхайчин 2020-11-05 209.89.142.86

Их мөнгөтэй хүмүүсээ гадаадад байгаа мөнгөө эх орондоо татна уу… ядаж хүүхдүүд чинь үйлийн үр нь зөөлөн бууна

Avatar

Зочин 2020-11-05 66.181.187.124

Өнөөдрийн газар хөдлөлт УБ хотод 3.5 магнитудаас илүү байсан байхаа. Тэгээд ч 2, 3 секунд биш 5 секундээс доошгүй хугацаатай үргэлжилсэн шүү

Avatar

Зочин 2020-11-05 192.82.78.88

Магнитуд нь 3 балл- аас доош чичиргээг газар хөдлөлт гэхгүй. 1000 УДАА ГАЗАР ХӨДӨЛСӨН БИШ ХАРИН ХҮНД МЭДРЭГДЭХГҮЙ БОЛ СУЛ ДОРГИЛТ ГЭНЭ.

Avatar

Зочин 2020-11-05 202.55.188.38

1 р дэлгүүрийн хавьд хэвтэж байхад ор найгасан. Зурагт мэдээ хархад юу ч байхгүй гайхаад байсан юм.японд зурагтын доогуур титрээр гараад байдаг.

Avatar

Зочин 2020-11-05 202.21.108.164

ХАНА

Avatar

Зочин 2020-11-05 202.179.26.47

Сэрчээд утсаа үзээд орондоо хэвтэж байхад ор чичрэх шиг болсон шүү

Avatar

ххх 2020-11-05 103.80.210.229

дарханд компьютерийн ширээ түлхээд байгаа юм шиг бас компьютери савлаад байсан гайхаад тэнэгтэж сууж байгаад өнгөрсөн хүчтэй газар хөдлөвөл гайхаж сууж байгаад л балрах юм шиг байнаа

Avatar

Зочин 2020-11-05 43.242.243.249

маргааш юу болохыг хэн ч үл мэднэ. Монголчуудаа нэг нэгнээ хайрла. Алдсан нэгнээ өршөөж уучлах сэтгэлтэй бай. Хэлмэгдэж хохирсон хүмүүсийг өргөж босгох хүн чанартай бай. Хүний мууг л битгий үз!

Avatar

Зочин 2020-11-05 64.119.24.9

tolgoi ergeed gj bodsonshvv

Avatar

з 2020-11-05 203.217.139.241

Магнитуд мөн үү? эргэлзээтэй байна.

Avatar

Зочин 2020-11-05 66.181.168.199

11 цагт унтаж л байдаг.

Avatar

Зочин 2020-11-05 202.21.108.39

Шөнийн ажилтай хүн байж болно. Хөгшин, настай хүн эрт сэрчхээд буцаад унтсан байж болно. Эсвэл 24-48 гардаг хүн байж болно. Өвчтэй хүн байж болно. Ер нь ямар ч хүн байж болно. Бусдыг битгий шүү. Чи ч гэсэн хэзээ нэг өдөр 11 хүртэл унтаж л таарна. Магадгүй бүр дахин сэрэхгүйгээр.

Avatar

фщъ 2020-11-05 202.126.90.27

дахин сэрэхгүйгээр гээд ямар аймшигтай хэлчихвээ

Avatar

/*-*/ 2020-11-05 49.0.212.165

Ажил олдохгүй байгаа ажилгүй иргэн байж болно, одоо чинь ажилгүйдэл ядуурал замаа алдчихаад байгаа

Avatar

111 2020-11-05 202.131.245.34

унтаж байхад хөлний доороос мэдрэгддэг үү хэхэ, зогсоогоороо унтаж байсан байна

Avatar

Amar 2020-11-05 124.158.80.64

Угаасаа л газар хөдөлдөг байсан.Технологи хөгжиж мэддэг чадвар ихэссэнийг газар хөдлөлт ихэссэн мэтээр сурталчилхаа боль.Харин хэт хүчтэй газар хөдөлбөл бэлэн байдлаа сайжруулах нь зөв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж