“Исламын улс” бүлэглэл Нидерландын найман иргэнийг цаазалжээ. “Исламын улс” бүлэглэлийн гишүүн Нидерландын иргэд үймээн самуун үүсгэж, зугтахыг оролдсон гэх шалтгаанаар Сирийн Ракка хотноо цаазлуулсан байна.
Ракка хотноо өнгөрсөн хоёрдугаар сард “Исламын улс” бүлэглэлийн гишүүн Нидерландын 75 иргэн болон Марокко гаралтай жихад нарын хооронд зөрчил мөргөлдөөн гарсан аж. Үүний дараа Иракт тус бүлэглэлийн дайчид Нидерландын гурван сэтгүүлчийг зугтахыг оролдсон хэргээр барьж, занчиж хөнөөжээ. “Исламын улс” бүлэглэлийн лидерүүд энэхүү зөрчлийг шийдвэрлүүлэхээр төлөөний хүмүүсийг илгээсэн боловч хороогдсон аж. Улмаар Ирак дахь “Исламын улс” бүлэглэлийн лидер Нидерландын бүлгийн бүх гишүүдийг баривчилж Сирийн Табака болон Мааданд хорихыг тушаажээ.
“Исламын улс” бүлэглэл Сири, Иракийн газар нутгийн нэлээд хэсэгт хяналтаа тогтоон, исламын халифатыг зарласнаас хойш Нидерландын 200 орчим иргэн зэвсэгт дайчидтай нэгдсэн байна. Эдгээрийн дунд 50 эмэгтэй байгаа аж.
Эх сурвалж: Agence France-Presse
Б.АНХТУЯА