Ж.Батзандан өнөөдөр Б.Булгантай уулзана | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ж.Батзандан өнөөдөр Б.Булгантай уулзана

Хуучирсан мэдээ: 2016.03.01-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан өнөөдөр Б.Булгантай уулзана

Ардчиллын удирдагч, төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны эхнэр Б.Булганыг баривчилж хорьсноос хойш бараг гурван сар болж байна. Түүнийг чухам ямар хэргийн улмаас баривчилсаныг холбогдох албаныхан одоо болтол албан ёсны мэдээлэл өгөөгүй байгаа. Б.Булганыг Төв аймаг дахь Урьдчилан хорих төвд хорьж байна.

Б.Булганыг хоригдож байх хугацаанд түүний ээж Д.Байгальмаа хэвлэлд нэг бус удаа ярилцлага өгч, охиныхоо амь насанд санаа зовинож байгаагаа илэрхийлж байсан. Мөн тэрбээр УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хандан охиных нь эрх ашиг зөрчигдөж байгаа эсэхийг шалгаж үзэхийг хүссэн.

Д.Байгальмаа гуайн өргөдөлд ямар хариулт өгсөнийг тус байнгын хорооны дарга Ж.Батзандангаас тодруулахад “Хүний эрхийн байгууллага болон хуулийнхантай холбогдсон. Би тун удахгүй Б.Булгантай өөрийн биеэр очиж уулзах болно” хэмээсэн юм. Тэгвэл яг одоо Төв аймгийн Урьдчилан хорих төв рүү Б.Булгантай уулзахаар явж байгаа аж. Б.Булгантай уулзаад түүний биеийн байдал, хүний эрх,  эрх чөлөө  зөрчигдсөн эсэх, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хуулийн дагуу явагдаж байгаа талаар тодруулах юм байна. Энэ талаар ажлын хэсгийн дүгнэлт маргааш, нөгөөдрөөс гарах тул тэр үед нь мэдээлэл өгнө гэлээ.

Т.НОМИН

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс