БХИС-ийн спорт цогцолбор ашиглалтад ороход бэлэн боллоо

Хуучирсан мэдээ: 2016.03.01-нд нийтлэгдсэн

БХИС-ийн спорт цогцолбор ашиглалтад ороход бэлэн боллоо

 

2013 оноос хойш баригдсан  БХИС-ийн Спорт цогцолборын барилгын нээлт энэ сарын 4-нд болохоор товлогджээ. Барилгын нээлтэд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон болон бусад удирдлагууд оролцоно. БХИС-ийн Спорт  цогцолбор нь сагсан бөмбөгийн 2 стандарт бүхий талбайтай,  бөх болон гардан тулаан, чийрэгжүүлэлтийн таван жижиг танхим,  багш ажилчдын өрөө тасалгаа контороос бүрдсэн иж бүрэн цогцолбор юм.  Оюутан, сонсогчдын спортын амжилтын буухианы эх суурь болоод зогсохгүй ирээдүйн офицер, ахлагч нарын бие бялдарын хөгжилд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт юм.  Батлан хамгаалах салбарын хэмжээнд бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй өрнөж байгаагийн нэг нь энэхүү спорт цогцолбор ажээ. Тухайлбал, 2015 онд нийслэлд цэргийн алба хаагчдын 300 айлын орон сууц, албан тушаалын 63 айлын орон сууц, Баян-Өлгий аймагт 40 айлын, Завхан аймагт 24 айлын орон сууцыг ашиглалтад оруулжээ. Тэмүүжин-Өрлөг сургуулийн хичээлийн шинэ байр, Ховд аймагт Сургалтын төв, Зэвсэгт хүчний Энхийг дэмжих Сургалтын нэгдсэн төвд 400 цэргийн алба хаагчийн байр, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн хооллох заалны барилга, Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн дивизионы барилга зэргийг ашиглалтад оруулжээ. Удахгүй Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинэ байр ашиглалтад орох юм байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж