Хадгаламж нь иргэдийн ирээдүйн баталгаа төдийгүй өндөр өгөөж хүртэх найдвартай хөрөнгө оруулалтын хэрэгсэл юм. Иргэдийн хадгалах хандлага янз бүр, зарим нь мөнгөө өсгөх, зарим нь үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө, зарим нь байр, машин авах гэж ч хуримтлуулна. Хүний хэрэгцээ шаардлага хязгааргүй. Та өөрөөсөө өөрийнхөө мөнгийг хамгаалж чаддаг уу? Мөнгө үрэх амархан, гэхдээ өнөө үед хадгалах бүр ч амархан болсон. Тухайлбал, банканд очих шаардлагагүйгээр интернэт, гар утас ашиглаад хормын төдийд данс нээчихнэ. Бага ч болтугай хуримтлуул. Банк таны мөнгийг таны ирээдүйн төлөө өсгөж өгөх төдийгүй таниас ч хамгаалж байгаа юм.
Монголбанкнаас гаргадаг статистикаас харахад он гарсанаас хойш иргэдийн хадгаламж 2 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Иргэд оны эхний 3 улирлын байдлаар валютын хадгаламжаа нийт 743 тэрбум төгрөгөөр, төгрөгийн хадгаламжаа үүнээс илүү ихээр буюу 1.2 их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн, харин 3-р улирлаас эхлэн долларын хадгаламжаас татгалзжээ.
Гол ишлэл:
- Иргэд 1.2 их наяд төгрөгөөр хадгаламжаа өсгөжээ.
- Оны сүүлийн хагасаас эхлэн иргэд долларын хадгаламжаас бүрэн татгалзаж эхэлж байна.
Өгөөж. Иргэдийн хадгалах хандлагад чухал нөлөөлөх зүйл бол хадгаламжаас хүртэх өгөөж юм.
Хадгаламжийн төрөл | Төгрөгийн хадгаламж | Ам.долларын хадгаламж | Зөрүү |
3 сарын хугацаатай | 8.1% | 2.0% | 6.1% |
6 сарын хугацаатай | 11.0% | 2.4% | 8.6% |
9 сарын хугацаатай | 11.4% | 3.0% | 8.4% |
12 сарын хугацаатай | 12.2% | 3.6% | 8.6% |
/Банкуудын хадгаламжийн дундаж хүү/
Үнэ цэн. Дараагийн нэг чухал хүчин зүйл бол хүртэх өгөөжөөс гадна мөнгөний үнэ цэн юм. Хадгаламжийн хугацаа дуусах үед таны мөнгөний үнэ цэн анх хадгалуулж байх үеэс буурсан байхыг хэн хүсэх билээ дээ. Хүмүүс инфляцийн түвшинээс гадна долларын ханштай холбож мөнгөний үнэ цэнийг тооцон хадгаламж хийж байгаа хандлага өнгөрсөн хугацаанд ажиглагдсан. Хэдийгээр ам.долларын ханш өсөөд, долларын үнэ цэнэ өндөр болно гэж хоосон тааж байгаа хэдий ч шийдвэр гаргахаасаа өмнө ханшны өсөлт хэр зэрэг нөлөөлж байгааг анхаарах хэрэгтэй.
Хугацаа | Төгрөг, долларын хадгаламжийн хүүний зөрүү | Төгрөг, долларын хадгаламжийн өгөөжийн зөрүү | Долларын ханшийн өөрчлөлт | + ашигтай (=0 ашиггүй) – алдагдалтай |
3 сарын хугацаатай | 6.10% | 5.98% | 0.26% | 5.72% |
6 сарын хугацаатай | 8.60% | 8.40% | 2.26% | 6.14% |
9 сарын хугацаатай | 8.40% | 8.16% | 3.65% | 4.51% |
12 сарын хугацаатай | 8.60% | 8.30% | 5.58% | 2.72% |
Гол ишлэл:
Төгрөгийн хадгаламжийн үнэ цэн долларын ханшийн өсөлт, долларын хадгаламжийн өгөөжийн нийлбэрээс илүү өндөр байна.
Гол ишлэл:
Долларын төгрөгтэй харьцах ханш оны 2-р хагасаас тогтворжиж, 10-р сард 2.73 төгрөгөөр унажээ.
Холбоотой мэдээ